Засгийн газраа шүүмжилсэн жиргээчдийг Хятадын цагдаа нар олон цагаар, зарим тохиолдолд өдрөөр саатуулан байцааж байна хэмээн 168 жилийн түүхтэй The New York Times (NYT) сонин мэдээлжээ. NYT энэхүү жиргээчдийн эсрэг авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ нь Ши Жинпиний цахим ертөнцөд нийтлэгдэж буй мэдээллийг хянах төлөвлөгөөнийх нь нэг хэсэг гэж үзсэн байна.
Тус сонин 8 цагийн турш хүлээтэй байсан, 15 хоногийн турш саатуулагдсан зэрэг 9 жиргээчтэй ярилцлага хийж, уг хэрэгтэй холбогдолтой дүрс бичлэгийн мөн шалгасан аж.
Тэдгээр жиргээчид “Цагдаа нар засгийн газрыг шүүмжилсэн жиргээг харуулж, үүнийгээ устгахыг шаардсан” хэмээжээ.
Найман цагийн турш байцаагдсан Хуан Чэнчэн “Цагдаа нарт ахиж Твиттер ашиглахгүй хэмээн амлалт өгч, гарын үсэг зурж баталгаажуулсан” гэж ярьсан байна.
Хэдийгээр Твиттерийг Хятадаас ашиглах хориотой ч VPN зэргийг ашиглан Хятадын 3.2 сая иргэн Твиттер ашигладаг гэж судалгааргаар тооцжээ. Энэ нь Хятадын нийт хүн амын 0.4 хувьтай тэнцэнэ.