Бодибилдингийн спортын дэлхийн дѳрвѳн удаагийн аварга, Ази тивийн гурван удаагийн аварга, Монголын Бодибилдинг Фитнессийн Холбоо, “Champ фитнесс” клубийн тамирчин, Гавьяат тамирчин Г.Угалзцэцэгтэй ярилцлаа. Бодибилдингийн спортод гаргасан амжилтаа шинэ оны өмнөхөн төрдөө үнэлүүлсэн тэрбээр Монголын бодибилдингийн тамирчид дундаа гурав дахь, эмэгтэй тамирчдаасаа анхны гавьяат тамирчин юм.
-Шинэ оны босгон дээр Гавьяат тамирчин болсон Танд баяр хүргэе. 2019 оны ажлаа Та хэрхэн төлөвлөж байна вэ. Энэ жил ямар тэмцээнүүдэд оролцох вэ?
-Баярлалаа. Гавьяат болохоос өмнө төлөвлөсөн ажлууд байсан. Зөвхөн тэмцээнд оролцохоос гадна хувийн ажил, амьдралдаа цаг зарцуулах төлөвлөгөөтэй. Энэ оны сүүлчээр БНСУ-ын Сөүл хотод болох ДАШТ-д оролцоно. Би хэдийгээр олон тэмцээнд орсон ч гадаадад явахдаа тааваараа тухайн улстай танилцаж байгаагүй юм билээ. Тэмцээнд орон ортлоо бэлтгэлээ хийнэ. Халуун оронд очвол хөөчихнө гээд зочид буудлаас, агааржуулагчтай өрөөнөөсөө гардаггүй. Тэгэхээр энэ жилдээ амралтын маягтай байя гэж өөртөө чөлөө өгсөн. Тэмцээнүүдэд шавь нараа авч явангаа газар үзэх бодолтой байгаа.
-2018 он Таны ажил мэргэжлийн хувьд амжилт арвинтай жил боллоо гэж харж байна. Төлөвлөсөн бүх ажлаа амжуулсан байх, тийм үү?
-Төлөвлөөгүй ажлаа ч амжуулсан сайхан жил өнгөрлөө. Хамгийн сүүлд шинэ оны өмнөхөн Тайландын Чингмай хотод болсон ДАШТ-ээс алтан медаль авсан. Энэ тэмцээнд улс орнуудаас олон тамирчин оролцсон, тэмцээний ангиллууд нэмэгдсэн. Миний хувьд хуучин нэг ангиллаар ордог байсан бол энэ жил ААШТ, ДАШТ-д тус бүр хоёр ангиллаар оролцсон. Би өөрийн ордог атлетик буюу классик бодибилдинг ангилалд, нэмэлтээр энэ жил насны ангиллууд гарч ирсэн. Би энэ жил 30-40 насны ангилалд оролцсон. Ирэх жилээс 40 насны ангилалд оролцоно. Хоёр ангилалд Азийн болон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хоёуланд нь Алтан медаль хүртлээ. Энэ жил бүх талаар амжилт арвинтай жил байсан шүү.
ААШТ-ээс хоёр алт, ДАШТ-ээс алтан медаль авсан. Үүнээс гадна өнгөрсөн наймдугаар сард Chаmp fitness гэж өөрийнхөө фитнесс клубийг нээсэн. Клубээ нээхээс өмнө Chаmp фитнесс нэрээрээ багаа бүрдүүлж, хотын аварга шалгаруулах тэмцээнээс багаараа мөнгөн медаль авсан. Манай клуб үндсэн 20-иод тамирчинтай. Сайн тамирчид гэхээс илүү оюунлаг зөв бодол, сэтгэлтэй залуусаар багаа бүрдүүлсэн. Фитнесс, хүндийг өргөлт, чөлөөтийн тамирчид хүчний бэлтгэлээ хийдэг. Гурван өөр спортын тамирчидтай. Манай клубт зөвхөн тамирчид биш, хүссэн хүн бүр хичээллэж болно. Хамгийн гол нь эрүүл мэндэд тустай спорт. Өдөр тутамд нэг цаг хичээллээд явахад л болно л доо.
Манай "Champ fitness" клубт 10 наснаас эхлээд ахмад нь 67-68-тай хүн хичээллэж байна.
-Бизнес талаас нь харвал фитнесс клуб ажиллуулах нь хэр ашигтай байна вэ?
-Анх клубээ нээхэд хүн ирэх болов уу гэсэн болгоомжлол байсан. Гэтэл төсөөлснөөс өөр, одоо ч манай бэлтгэлийн танхим дүүрэн хүнтэй байдаг. Спорт залуу насны хөдөлмөр гэдэг. Тэгвэл бодибилдингээр ямар ч насныхан хичээллэж, амжилт гаргах боломжтой. Манай клубт 10 наснаас эхлээд ахмад нь 67-68-тай хүн хичээллэж байна. ДАШТ-д 60-аас дээш насны ангилал байдаг.
-Та яагаад бодибилдингээр хичээллэх болов?
-Жингээ хасах, биеэ чангаруулах зорилгоор л анх фитнесст явсан. Фитнессээр хичээллэе гэж нөхрөөсөө 10 жил гуйж байж зөвшөөрүүлсэн дээ. Манай нөхөр “Дан эрчүүд явдаг, яах гэсэн” юм гэж дургүйлхдэг байлаа. Одоо ч ийм бодолтой хүмүүс байдаг. Их хүссэн болоод тэр үү хурдан үр дүн гаргах сан гэж хичээсэн дээ. Би 33-тайгаасаа хичээллээд долоон жилийн хугацаанд дэлхийн дөрвөн удаагийн аварга боллоо. Миний жишээнээс хараад ч сонирхсон хүмүүс амжилт гаргах боломжтой юм байна гэж итгэл орсон байх. Тэмцээнд орж болох болов уу гэсэн хүсэлтэй хүмүүс их ирдэг.
-Эмэгтэй хүн боди-гоор хичээллэхэд зарим хүн ойлгодоггүй. Эмэгтэй хүн ийм их булчин шөрмөсөөр яадаг юм гэдэг. Та энэ талаар юу хэлэх вэ?
-Тийм хандлага байдаг. Намайг боди-гоор хичээллэж эхэлж байхад эмэгтэй тамирчин харьцангуй цөөн байсан бол одоо олон болсон. Миний хувьд өөрийнхөө ангилалд тохируулан булчингаа томруулж байгаа. 30, 40-өөс дээш насны ангиллын тэмцээн нь хэт их булчин шаардахгүй, өв тэгш биетэй, өөхний хэмжээ бага, хамгийн гол нь гоо зүйтэй байх ёстой гэсэн шалгуур тавьдаг. Эмэгтэй хүн фитнессээр хичээллэж булчин томруулахад маш их хугацаа шаарддаг. Тэмцээнд оролцдог ангиллаас шалтгаалан миний хувьд булчинг тодорхой хэмжээнд барих, том байлгах шаардлага бий. Тэмцээнд би 55 кг жинтэй л ордог. Хүмүүс намайг телевизээр харчихаад том биетэй гэж боддог шиг байгаа юм. Жирийн үед таарчихаад ийм жижигхэн биетэй байсан юм уу гэдэг. Булчингаа ялгаруулахад зурагтаар том харагддаг, одоо бол би 65 кг жинтэй. Миний биеийн жин 10 кг-д хэлбэлздэг. Тэмцээнд орохын өмнө 10 кг хасдаг гэсэн үг.
МАГАДГҮЙ, БИ ХОТЫН ХАМГИЙН АЗ ЖАРГАЛТАЙ ИРГЭН БАЙХ
-Илүүдэл жинтэй, жингээ хасах сонирхолтой хүн их байдаг. Та яаж богино хугацаанд 10 кг хасдаг хэрэг вэ?
-Хоол, бэлтгэл, амралтаа зохицуулж нэг сарын дотор жингээ хасаад сурсан даа. Эмэгтэй хүмүүс боди-гоор хичээллээд булчинлаг болно гэж ойлгож болохгүй, галбираа засна, хөдөлгөөнтэй байх үүднээс л фитнессээр хичээллэх хэрэгтэй юм. Дэлхий даяараа фит буюу өв тэгш, чийрэг биетэй байхыг эрмэлздэг болсон. Тэр хандлагыг дагаад фитнессээр хичээллэх хүний тоо өдөр ирэх тусам нэмэгдсээр байна.
-Та мэргэжлийнхээ онцлогийн дагуу баргийн эр хүнээс дутахааргүй хүчтэй байх, тийм үү?
-Хүчтэй нь хүчтэй. Би эрчүүдтэй гар барилдаж, телевизийн нэвтрүүлэгт хүртэл хэд хэд орж, ялж байсан л даа. Гэхдээ булчин томруулахын тулд хүндийг өргөх дасгал хийдэг гэж хүмүүс боддог шиг байгаа юм. Булчингаа зөв хөгжүүлэхэд хүчний бэлтгэл хийхээс илүү зөв техниктэй байх ёстой. Ямар булчин яаж хөгжүүлэх вэ гэдэг нь шинжлэх ухаан болтлоо хөгжсөн, хүн бүрийн биеийн онцлогоос шалтгаалан өөр өөр байдаг. Фитнессийн тамирчид урт хугацааны байнгын бэлтгэлийнхээ дүнд хүний биеийн анатоми болон зөв хоолны мэдлэг сайтай болдог. Нүүрс ус, уургийг ямар хэмжээгээр авах ёстой гэх мэтээр нарийн мэдлэг олж авна. Дээр нь сэтгэл зүйгээ удирдаж сурна. Манайх эцэг эхээс тавуулаа. Би таван охинтой айлын том нь. Гэр хороололд өссөн. Тавуулаа охин учир бид багаасаа л ээлжлээд ус, түлээ, нүүрсээ зөөх ажлыг хийж өссөн дөө. Магадгүй жижигхэн биедээ баймгүй хүчтэй гэдэг нь үүнтэй ч холбоотой байх аа.
-Арван жилийн сургуулиа Хөвсгөл аймагт төгссөн үү?
-Би Хөвсгөлд төрж, өссөн. Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар сургууль төгссөн. Дараа нь ШУТИС-ийг Дизайны чиглэлээр төгссөн ч мэргэжлээрээ ажиллаагүй. Хувиараа жижигхэн студи нээгээд, долоон жил гэрэл зурагчин хийсэн. Эхлээд цээж зураг авдаг байлаа. Сүүлдээ жижиг студи болгон өргөжүүлэн ажиллаж байгаад энэ спорт руу орсон. Өмнө нь өөрийгөө олох гээд наймаа ч хийсэн, хийгээгүй юм ховор доо. /инээв/ Эцэст нь, 33 настайдаа өөрийгөө, хамгийн зөв замаа олсон минь энэ.
Дэлхийд алдартай супер одууд, жүжигчин дуучид бүгд фитнессээр хичээллэж, чийрэг, булчинлаг биетэй байхыг эрмэлзэх болсон. Тэр имижээрээ байлдан дагуулж байна шүү дээ.
-Тэгэхээр Та одоо аз жаргалтай байна уу?
-Тийм ээ. Фитнессээр хичээллэж эхэлснээс хойш жилийн дараа мэргэжлийн тамирчин болохоор шийдсэн. Тамирчны бэлтгэл хийхэд фитнесс хоол хэрэглэхээс эхлээд их мөнгө хэрэг болсон. Тэр үед нь гэрэл зургийн студийнхээ өөрийн эзэмшлийн 50 хувийг зараад, уураг зэрэг фитнесс хоол авч хэрэглэсэн. Хүн өөрийнхөө дуртай зүйлд бүх зүйлээ зориулдаг юм билээ. Магадгүй би хотын хамгийн аз жаргалтай иргэн. Овойж оцойтол их мөнгө олохгүй ч дуртай ажлаа хийгээд явах шиг сайхан зүйл алга.
Би бага явдаг, явах бол цүнхээ үүрээд л алхчихдаг. Замын түгжрэлээс үл хамааран амьдарч байна, хүмүүс түгжрэлд их стресстдэг гэж ярьдаг юм билээ.
Машин хэрэгтэй үед өглөө, орой хамгийн түгжрэлгүй цагаар ажлаа амжуулдаг даа. Бас нэг их уурлаж, бухимдаад байдаггүй, жаргалтай л явна. Ном унших дуртай учир фитнесс клубтээ Номын сан нээсэн, одоохондоо цөөхөн номтой. Хүмүүс зам дээр алхах, дугуй жийх зэрэг дасгал хийхдээ гар утсаа байнга оролддог. Ном байвал хүмүүс утсаа оролдохгүй, ном уншдаг нь ажиглагдсан.
-Таныг энэ спортод амжилт гаргах үндэс болсон багш гэвэл хэнийг хэлэх вэ?
-Долоон жилийн хугацаанд яг өөрийн гэсэн багш байгаагүй л дээ. Бусдын адил зааланд хичээллэж байгаад л өөрийгөө түлхүү хөгжүүлсэн. Анх би оюутан байхдаа Монголын анхны фитнесс клубуудын нэг “Мустанг” клубт хичээллэсэн. Тэр үед Баясгалан ах багшилж, гуравхан сарын хугацаанд фитнессийн техникийн зөв суурь тавьж өгч, маш сайн ойлгуулсан хүн. Баясаа ах анх надад “Чи нэг тэмцээнд орж үзвэл яасан юм? Тамирчин болох шинж чамд байна” гэж санал хэлж байсан.
Тухайн үед өнөөгийнх шиг олон ангиллаар хөгжөөгүй, зөвхөн бодибилдинг байсан. Ганцхан ангиллаар эрэгтэй хүн шиг булчингаа хөгжүүлэх нь надад ер таалагдаагүй юм. Одоо бол эмэгтэйчүүд дотроо бикини, фитнесс, атлетик, бодибилдинг гэж дөрвөн төрлөөр хөгжсөн. Тэгэхээр миний анхны багш гэвэл Баясаа ахыг л хэлнэ дээ.
-Бодибилдингийн тэмцээнд булчин том байвал л сайн гэсэн үг үү. Энэ тэмцээний гол шалгуур нь юу вэ?
-Булчингийн ялгарлыг сайн гаргах тусам булчин том харагдаж, тэр хэрээр үнэлэгдэнэ. Жирийн үеийнх шиг байгаагаараа яваад орвол тайзан дээр тарган харагддаг. Миний ангилалд илүү олон шалгуур тавьдаг. Булчин илүү их ялгарна, булчин хоорондын ховил тод, өөхний хэмжээ найман хувиас хэтрэхгүй бага байх ёстой. Булчингаа сайн хөгжүүлсэн байхаас гадна тайзан дээр маш эмэгтэйлэг харагдах ёстой юм. Илүү гоёмсог ангилал л даа. Нүүрээ гоё будуулж, үсээ засуулахаас гадна өмссөн бикини хүртэл биедээ тохирсон маш гоё байх ёстой.
Бодибилдинг, фитнессийг дэлхий даяар хамгийн олон хүн сонирхож, хичээллэдэг боллоо. Америкт гэхэд фитнессийн тамирчин хамгийн зах зээлтэй, орлого өндөртэй тамирчин болж байна. Тэмцээнд орохгүй фэйсбүүк, инстаграммд пэйж хуудас нээгээд нэг дасгал заагаад л мөнгө олдог. Биеэ өв тэгш хөгжүүлсэн байхад зар сурталчилгаагаар хамгийн үнэтэй нь фитнессийн тамирчид болсон. Инстаграммын хамгийн эрэлттэй хуудсууд нь фитнесс хоол, хоёрдугаарт фитнессийн сургалт гэж байна. Дэлхийд алдартай супер одууд, жүжигчин дуучид бүгд фитнессээр хичээллэж, чийрэг, булчинлаг биетэй байхыг эрмэлзэх болсон. Тэр имижээрээ байлдан дагуулж байна шүү дээ. Хятадад энэ спорт эрчимтэй хөгжиж байна.
-Мэргэжлээрээ гадаадад ажиллах санал Танд ирж байв уу?
-Хоёр жилийн өмнө Өвөрмонголд чинээлэг хүмүүст нь багшлах санал ирсэн. Хоёр жилийн өмнөхтэй харьцуулахад өнөөдөр бодибилдинг, фитнесс Хятадад өндөр түвшинд хөгжсөн. Баячууд нь бодибилдинг, фитнессийн хамгийн өндөр үнэтэй дасгалжуулагчаар хичээл заалгаж байна. Японы фитнесс клубуудээс ч санал ирж байсан. Би бас үндсэрхэг үзэлтэй.
/инээв/ Америк руу гараач гэсэн санал ч хэлж байсан. Би гадаадад амьдрах сонирхол багатай, Монголдоо сайхан л байна.
-Танай охин бас фитнессээр хичээллэдэг гэж дуулсан?
-Тийм ээ. Охин минь гурав дахь жилдээ хичээллэж байна, одоо фитнесс клубтээ багшилдаг. Охин АШУҮИС-ийн Эм зүйн ангийг төгссөн. Сая ДАШТ-д надтай хамт явж, жуниор буюу залуучуудын ангилалд хүрэл медаль хүртсэн. Өнгөрсөн жил бас Хятадад болсон олон улсын тэмцээнээс хүрэл медаль хүртсэн. 22 нас хүрээд насанд хүрэгчдийн ангилалд оролцоно. Охин маань эмзүйн мэргэжилтэй, мэргэжлээ фитнесстэй хослуулан ирэх жилээс гадаадад мэргэжил дээшлүүлэхээр төлөвлөж байна.
-Ээж нь л нөлөөлсөн байх даа?
-Байнга хамт явсаар энэ спортод дуртай болсон. Манай нөхөр, хүү хоёр фитнессээр хичээллэдэг. Гэхдээ хоёулаа тамирчин болох сонирхолгүй. Нөхөр маань Бодибилдинг, фитнессийн холбоонд ажилладаг. Манай хүү энэ жил 12 дугаар ангиа төгсөөд дуртай мэргэжлээрээ сурах байлгүй дээ. Бид нар гэр бүлээрээ фитнесс хоол иддэг, фитнесс клубтээ л ихэнх цагийг өнгөрүүлж, гэртээ унтах гэж л харьж байна даа.
-Та чинь залуу хүн гэхэд том болсон хүүхдүүдтэй юм байна шүү дээ?
-Тийм ээ, охиноо 19-тэйдээ төрүүлсэн. Эрт ээж болж, ээжийн ажлаа хийчихсэн учир одоо надад ар гэрийн ажилд санаа зовох зүйл алга. Бүх цагаа дуртай ажилдаа л зориулж байна. Охиноо төрүүлэхэд манай гэрийнхэн, ойр дотныхон “Яагаа ч үгүй хүүхэд төрүүллээ” гэж дургүй л байсан. Би охиндоо “Хүнтэй сууж, хүүхэд төрүүлж болно шүү” гэж хэлдэг. Хүн дуртай зүйлээ хийж, өөрийнхөөрөө амьдрах хэрэгтэй биз дээ. Нөхөр бид хоёр хүүхдүүдийнхээ найз шиг нь л байдаг. Өөрсдөө бараг хүүхэд байхдаа аав, ээж болцгоосон учир хүүхдүүдтэйгээ хамтдаа өсөж, төлөвшицгөөсөн дөө./инээв/ Дөрвүүлээ гадуур зугаална, манай охин бараг гадуур явдаггүй. Охин бид хоёр гэртээ дарс тулгаад уучихна, ийм л ардчилсан гэр бүл дээ. /инээв/
НӨХӨР БИД ХОЁР 20 ХҮРЭЭГҮЙ АЙЛ БОЛЖ, ХАШАА БАЙШИН ХӨЛСЛӨӨД Л ӨРХ ТУСГААРЛАСАН
-Та гэр бүлийн хүнээ танилцуулаач?
-Манай нөхөр байгалийн зураач гэдэг Төрийн соёрхолт, Ардын зураач Цэмбэлдоржийн ач хүү, удам дамжсан зураач хүн бий. Гоо сайхны /косметик/ шивээс хийх чиглэлд бараг 20 жил ажиллаж байна. Манай нөхрийг дуучин, жүжигчин тэр дундаа эмэгтэй хүмүүс андахгүй. Намайг олон улсын тэмцээнд оролцоход крем тавьж, миний будалт, биеийн будалтыг хийж өгдөг. Эхлээд минийхийг хийдэг байсан бол сүүлдээ бүх тамирчдын крем тавьдаг болсон. Тэгж явсаар сүүлдээ манай холбоонд ажиллах болсон доо.
Бид үргэлж цуг байсаар байгаад сүүлдээ тусдаа хэдэн цаг болбол “Хүүе, хаана явна” гээд бие биеэ асууж сураглаад эхэлнэ. Нөхөр бид хоёр 20 дөнгөж гарч байхдаа 2001 онд айл болж, хашаа байшин хөлслөөд л өрх тусгаарласан. Хоёулаа анх нэг нэг чемодантай л нийлж, амьдралыг багаас нь эхлүүлсэн учир бидний амьдрал маш үнэ цэнэтэй. Тэр хооронд мөнгөгүй, хоолгүй хонож байсан үе ч бид хоёрт бий. Тэр бүхнээ одоо эргээд дурсахад сайхан байдаг. Одоо хүүхэд төрүүлбэл нямбайлаад сүйд болцгоох байх аа.
-Хүүхэд гэснээс спортоосоо түр хөндийрч хүүхэд төрүүлэхээр төлөвлөсөн хэрэг үү?
-45 нас хүрэхээсээ өмнө хүүхэд төрүүлэх бодол бий.
-Бодибилдингээр хичээллээд эхэлсэн гээд бодоход их сониуч хүн үү?
-Ер нь сониуч шүү. Бусдаас өөр байхыг хүсдэг гэх үү дээ. Арай этгээд юманд дуртай. Оюутан байхаасаа л шивээс хийлгэсэн, үсээ арзгар болгоод л ер нь хийлгэе гэснээ л хийлгэдэг дээ. Одоо 40 нас хүрээд намба сууж байх шиг байна аа. Үс гэзгээ учиргүй арзайлгаж засуулахаа больсоон./инээв/
Хэдийгээр төрөөс эдийн засгийн дэмжлэг байхгүй ч Дэлхийн аварга болно гэдэг нэр хүнд, олон улсын тамирчдын дунд Төрийн далбаагаа барьж зогсох, Төрийн дууллаа эгшиглүүлэх шиг сайхан зүйл үгүй юм.
-Дэлхийн аварга боллоо гээд улсаас Танд мөнгөн шагнал урамшуулал өгдөг үү?
-Бодибилдинг, фитнессийн спорт олимпийн төрөлд ордоггүй учир улсаас ямар нэг дэмжлэг байдаггүй. Хэдийгээр төрөөс эдийн засгийн дэмжлэггүй ч Дэлхийн аварга болно гэдэг нэр хүнд. Олон улсын тамирчдын дунд Төрийн далбаагаа бариад зогсох, Төрийн дууллаа эгшиглүүлэх шиг сайхан зүйл үгүй юм. Дэлхийн дөрвөн удаагийн аварга боллоо. Энэ спортоор хичээллэсний аз жаргал нь олон хүнээс баяр хүргэсэн, талархлын үг сонсож, хүндлэл авч байгаа нь хамгийн сайхан. 60-70 улсын 650 гаруй тамирчин цуглана. Тэнд Монгол Улсынхаа Төрийн дууллыг эгшиглүүлж, эх орноо сурталчилж яваадаа хамгийн баяртай байдаг.
Монголд бодибилдинг, фитнессийн спорт хөгжсөний 30 жилийн ой 2019 онд тохионо. Түүхэн ойн жилээ угтан салбараасаа гурав дахь гавьяат тамирчин болсондоо бэлгэшээж байна. Манай Бодибилдинг, фитнессийн холбоо бүх тэмцээн уралдаанаа зохион байгуулдаг. Тамирчид нь олон улсын тэмцээнд оролцох зардлаа хувиасаа гаргана. Би ч гэсэн анхны тэмцээндээ өр тавиад орж байсан. Одоо ч манай тамирчин тэгж л явж байгаа. Би бол багшилж, фитнесс клубээ нээсэн тулдаа өөрийгөө болгоод байна. Сая Азийн аварга шалгаруудах тэмцээнээс ирэхэд БСШУС-ын Цогзолмаа сайд хүлээн авч, хөгжиж байгаа спорт юм байна. Дараа жилээс зарим тэмцээн уралдаанд явахад зардал мөнгөний дэмжлэг үзүүлье гэсэн. Дэмждэг бол гоё л байна.
БОДИБИЛДИНГЭЭР ХИЧЭЭЛЛЭЖ ЭХЭЛСНЭЭС ХОЙШ БИ ЕР НЬ ХАНИАД Ч ХҮРЭЭГҮЙ ЮМ БАЙНА
-Охид бүсгүйчүүдэд хандаж Та юу хэлмээр байна вэ?
-Ямар нэг спортоор хичээллээрэй. Миний хувьд өмнө нь байсгээд л хоолой өвддөг байсан бол одоо ханиад хүрээгүй хэдэн жил ч болов. Байнга хөлсөө гаргаж, биед бодисын солилцоо сайн явагдана, тэр хэрээр биеийн дархлаа сайн байгаа юм.
- Та их тэвчээртэй байх, тийм үү?
-Тэвчээр шалгасан дасгал сургуулилтууд бий. Хүмүүс намайг тэвчээртэй л гэдэг. Миний хувьд байх ёстой л зүйл шиг санагдах болж дээ. Дасгал хийж эхлээд нэг сар яваад л шантрах хүн олон байдаг. Эхний долоо хоногт бие буларна, нэг сар явахад биеийн булараа гарна. Гэхдээ ямар фитнессд, ямар багш нартай байгаагаас бас их зүйл шалтгаална.
Урамшуулаад байхад хүн яваад байдаг. Бодибилдинг, фитнесс бол ямар ч согогтой биеийг өв тэгш болгон засаж болдог спорт. Хүн бүрийн биеийн галбир өөр өөр. Тааз өргөн бол дасгал хөдөлгөөний ачаар мөрийг нь жаахан өргөн болгож, өв тэгш болгоно. Хөл нь майнга байсан ч булчин л тэгшилж, тэгш хөлтэй юм шиг харагдуулж болдог. Гэхдээ мэдээж хугацаа шаардана, тэвчээр ч сорино. Хурдан үр дүнд хүрсэн хүн ч бий л дээ, хоолоо сайн бариад, бэлтгэлээ таслахгүй, ажил амралтаа зохицуулаад явах боломжтой.
-Өдөрт олон цагаар хичээллэдэг үү?
-Үгүй дээ, хамгийн эрчимтэй бэлтгэл хийлээ гэхэд өдөрт хоёр цаг байхад хангалттай. Би "Хэвлийгээрээ инээмсэглэе" хөтөлбөр хэрэгжүүлээд хоёр жил болж байна. Зөвхөн хэвлийн дасгал хийж жин хасаж, галбирждаг. Энэ дасгалд эхний жил Бат-Эрдэнэ аваргын охин яваад хоёр сарын дотор 20 гаруй кг жин хассан. Энэ хөтөлбөрт яваад дээд тал нь сард 17 кг, 2-3 сарын хугацаанд 30 гаруй кг жин хассан хүмүүс бий. Үр дүнтэй учир хүмүүс их ирдэг юм.
Дотрын эмч нар манай “Хэвлийгээрээ инээмсэглэе” сургалтыг хүмүүст санал болгосон байсан. Би тэр эмч нарыг танихгүй шүү дээ. Энэ сургалтаар биеийн дотор өөхийг сайн хасдаг, дотор өөх хасахад хүн эрүүлждэг, нарийсаж галбирждаг. Бодибилдингийн тамирчин болж, дасгал сургууль хийхэд өртөг өндөртэй. Уураг бэлдмэл, фитнесс хоол нь өртөг өндөртэй. Зүгээр жингээ хасах, галбир засах түвшинд бол өндөр зардал гарахгүй.
-Таны ярианаас жин хасах, нойроо хангалттай авах зэргээр өөрийнхөө бие физиологийг чадварлаг удирдаж сурсан хүн шиг санагдлаа?
-Бие физиологоо удирдаж сурж байгаа юм. Биеэ сайн мэддэг болчихсон байна. Эмэгтэй хүнийг бол ажил, мэргэжлийнхээ дагуу мэдэрч, зөв удирдаж сурч байна. Энэ ч утгаараа олон эмэгтэй тамирчин шавьтай болсон. Эрэгтэй тамирчдыг одооноос л бэлдэж эхэлж байна. Эрчимтэй бэлтгэл хийх явцад нэг цагийн нойр алдахад л бэлтгэлд сөргөөр нөлөөлдөг. Нойр бол сэтгэлзүйтэй холбоотой, өөрийгөө тайван байлгах ёстой. Мөн хоолоо сайн барихгүй бол хэдэн цагаар хичээллээд үр дүнд хүрэхгүй. Шавь нараас минь нэг нь Азийн аварга, олон улсын Гранпри тэмцээнээс аварга болсон гээд манайхан амжилттай хичээллэж байна.
-Цаг зав гарган ярилцлага өгсөн Танд баярлалаа.