- Дэлхийн гахайн тоо толгойн 50-60 хувь нь Хятадад байдаг -
Хятадад дэгдээд буй гахайн мялзан өвчнөөс болж тус улсын 100 гаруй фермийн 200 мянган гахайг устгалд оруулаад байна.
Өнгөрөгч оны наймдугаар сараас дэгдсэн вирусын гаралтай уг өвчнөөр өнгөрсөн долоо хоногт гэхэд томоохон фермийн 73 мянган гахай өвчилсөн байв. Ялангуяа тус улсын зүүн хойд хэсэгт орших Хэйлунцзян тосгонд 15 мянга гаруй гахай байдгаас 4700 гаруй нь халдвар авч, 3800 үхсэн гэж Хятадын Хөдөө аж ахуйн яамнаас мэдээлжээ. Тус яамны зүгээс тархалтыг зогсоох, өвчилсөн гахайнуудыг устгах яаралтай арга хэмжээг авсаар байгаа аж.
Цагаан сар болох гэж буй тэр дундаа гахай жил гарах гэж байхад энэ өвчлөл давхцаж буйг Телеграф сайтад онцолсон байлаа. Тус улсын хувьд энэхүү баярын үеэр идээ зоог бэлтгэх гол хүнс нь гахайн мах байдаг аж. Тиймээс жил бүрийн энэ үеэр тус улсад гахай болон гахайн махны худалдаа ихэсдэг гэнэ. Хонконгийн Их сургуулийн профессор Дирк Пфайффер Хятадыг “Гахайн Гималай” гэж нэрийдээд тус улсад дэлхийн гахайн тоо толгойн 50-60 хувь байдгийг дурджээ.
Мөн тэрээр “Тэд зөвхөн томоохон фермүүдэд л анхаарлаа хандуулаад байна. Гэтэл Хятадад жижиг тооны маш олон ферм байдаг нь өвчний тархацыг зогсооход хүндрэлтэй болгож байна. Хэрэв гахайн мялзан өвчин хөрш улсууд руу тархвал асуудал бүх их хэцүү болно” хэмээжээ.
Хэдий уг вирусаар хүн өвчилсөн тохиолдол байхгүй ч гахайн тоо толгой буурах, махны нийлүүлэлтийг багасгаж үнэ өсөх эрсдэлтэй аж. Уг вирусын эсрэг вакциныг хараахан нээгээгүй ч Их Британий эрдэмтэд судалж байгаа юм. Өмнө нь уг өвчний дэгдэлт гарч байсан Зүүн Европ, Бельги болон Их Британи улсууд нэлээд болгоомжлолтой байгаа аж.
Эх сурвалж: www.telegraph.co.uk