МАНАЙ УЛС 1960 ОНООС ХОЙШ АЮУЛТАЙ ХОГ ХАЯГДЛАА ХУРИМТЛУУЛЖЭЭ
Нийслэл хот аюултай хог, хаягдлаа хаана булах, хэрхэн устгахаа өнөөдрийг хүртэл шийдээгүй байна. Баасан гарагт НИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцсэн боловч өмнөхийн адил ямар нэгэн шийдвэрт хүрсэнгүй.
Өнөөдөр нийслэлийн хэмжээнд жилдээ 27-54 мянган тонн аюултай хог хаягдал гарч байна. Харин хуримтлагдсаар ирсэн хур хогтойгоо нийлбэл ямар их аюул ил задгай байгааг харж болно.
Өндөр хөгжилтэй орнуудын туршлагаас харахад 1970 оноос эхлэн аюултай хог хаягдалд анхаарч эхэлжээ. Харин манай улсын хувьд 1960-аад оноос хойш аюултай хог хаягдлаа хуримтлуулсаар 2017 оны байдлаар зайлшгүй устгах шаардлагатай химийн хатуу бодис 369 тонн, шингэн 68 мянган литр хог хуримтлуулаад байна.
Хамгийн аюултай нь эдгээрийн 85 хувь нь зориулалтын бус газарт бий. Өнөөдрийн байдлаар эмнэлгийн хог болон автомашины дугуй, аккумлятор зэрэг аюултай хог хаягдлыг устгах, дахин боловсруулах ажил хийж байгаа боловч бусад хог хаягдлын хувьд устгал огт хийгээгүй.
Аюултай хог хаягдлыг аж ахуйн нэгжүүд 180 хоног хадгалах үүрэгтэй
Хог хаягдлын тухай хуульд аюултай хог хаягдлыг аж ахуйн нэгжүүд 180 хоног хадгалах үүрэгтэй. Үүнээс цааш эрх бүхий мэргэжлийн байгууллагуудад шилжүүлэхээр хуульчилсан байдаг. Тиймээс тодорхой хэмжээний аюултай хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэрүүд хүлээн авч байгаа аж.
Тухайлбал, эмнэлгийн хог хаягдлыг Сонгинохайрхан дүүргийн Нарангийн энгэр дэх хогийн цэгт тусгайлсан компани байрлаж, хэсэгчилж авдаг. Гэвч бусад аюултай хог хаягдал ахуйн хогтой холилдон төвлөрсөн хогийн цэгт хаягддаг байна. Энэ асуудлыг яаралтай шийдвэрлэхийн тулд аюултай хог хаягдлын төвлөрсөн байгууламж барих зайлшгүй шаардлага тулгарчээ. Уг газрыг тусгай хэрэгцээнд авах тухай асуудлаар НИТХ-ын тэргүүлэгчид баасан гарагт хуралдсан нь энэ юм.
2017 онд хог хаягдлын тухай хуулийг шинэчилж, 2018 онд Засгийн газрын тогтоолоор аюултай хог хаягдлыг түр хадгалах, тээвэрлэх, булшлах журмыг баталж аюултай хог хаягдлын жагсаалтыг баталсан.
Химийн тусгай зөвшөөрөл авсан аж ахуйн нэгж, байгууллагын 70 орчим хувь нь Улаанбаатар хотод байдаг. Эдгээр байгууллагуудын 30 орчим хувь нь хэрэглэж байгаа бодисоо хөдөө орон нутагт хүргэдэг бол 70 хувийг нь Улаанбаатар хотод ашигладаг байна.
Аж ахуйн нэгж, байгууллагуудаас гарсан аюултай хог хаягдлыг хүлээж авч булах, аюулгүй болгох, саармагжуулах байгууламж өнөөг хүртэл Монгол улсын хэмжээнд байхгүй. Тиймээс энгийн хог хаягдалтай хамт хогийн цэгүүдэд хаягдах, аж ахуйн нэгж болон байгууллагын гарааш, агуулахад зориулалтын бус байдлаар хадгалагддаг.
Өнөөдөр нийслэлийн хэмжээнд жилдээ 27-54 мянган тонн аюултай хог хаягдал гарч байна.
Нийслэлийн Захирагчийн ажлын албаны даргын тушаалаар Улаанбаатар хотын ойролцоо аюултай хог хаягдлыг хадгалах байгууламж барих байршлыг судлах ажлын хэсэг гарсан байна. Тус ажлын хэсэг Багануур, Багахангай, Баянзүрх дүүргийн гурван цэгийг судалж үзээд Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Цагаан давааны төвлөрсөн хогийн цэг дээр төвлөрсөн байгууламж барих байршлыг тогтоожээ.
“Эмнэлгийн болон бусад аюултай хог хаягдлын төвлөрсөн байгууламжийг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт орших Цагаан давааны хогийн цэгт барихаар төлөвлөсөн. Хог хаягдлын тухай хуульд зааснаар ийм үйлдвэр барихад суурьшлын бүсээс тодорхой хэмжээний зайд байх ёстой гэсэн шаардлага байдаг. Эдгээр шаардлагыг хангаж байгаа тул Цагаан даваа орчимд тус байгууламжийг барих газрыг олгож өгөхийг хүслээ” хэмээн нийслэлийн Захирагчийн албаны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга Г.Ууганбаяр ярилаа.
Өмнө нь Багахангай, Багануур дүүрэгт ийм байгууламж барихаар төлөвлөсөн боловч орон нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй тулгарч, малын бэлчээрт сөрөг нөлөө үзүүлэх магадлалын улмаас нийслэл дэх хогийн цэг орчимд барихаар төлөвлөжээ. Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчид Баянзүрх дүүргийн иргэдээс санал авсан, хууль эрх зүйн орчин бүрдсэн, хүмүүст хор хөнөөлтэй эсэхийг судалсан талаар асуухад тодорхой хариулт өгсөнгүй. Мөн аюултай хог хаягдал гэж яг ямар хог байх талаар асуухад ч хариулсангүй.
Энэ үеэр НИТХ-ын дарга С.Амарсайхан хэлэхдээ “Цагаан давааны төвлөрсөн хогийн цэг нь хотын төвөөс 20 орчим км зайд байдаг. Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар уг байршлыг судалж үзээд солих шаардлагатай гэсэн байна. Улаанбаатар хотоос 200-300 км дотор аюултай хог хаягдлын төвлөрсөн байгууламж барих ёсгүй. Барьсан тохиолдолд ундны ус бохирдох аюултай гэсэн байна. Гэтэл 20 орчим км-ийн зайд авч ирчихээд аюултай хог хаягдал ямар ч асуудалгүй гээд ярьж байдаг” хэмээн шүүмжлэв.
Тэргүүлэгчдийн асуусан асуултад холбогдох албаны хүмүүс тодорхой хариулт өгч чадаагүй тул асуудлыг буцаах, дахин боловсруулж оруулж ирэх үүрэг өгөв. Тэгэхдээ эхлээд нийслэлийн иргэдийн дунд нээлттэй сонсгол явуулах, Эрүүл мэндийн газар болон Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар, Байгаль орчны газар, Мэргэжлийн хяналтын газрын санал дүгнэлтийг тусгахыг сануулсан юм.