Сүхбаатар аймгийн гайхалтай эргэн ирэлт
Сүхбаатар Альянс-тех болон Баянхонгор Мазаалай багууд учраа таарч тоглолоо. Тоглолтын шийдвэрлэх үеийн дунд хэсэгт Баянхонгор Мазаалай баг 16 оноогоор тэргүүлж байв. Гэхдээ яг энэ мөчөөс С.Эрдэнэдалай сайн тоглолтоо гаргаж эхэлсэн юм.
Улмаар Сүхбаатар аймгийн тоглолт сэргэж, оноог ойртуулсаар байсан юм. Ингээд тоглолтын цаг дуусахад Сүхбаатар аймаг хожлоо. Тэд дөрөв хожиж, дөрөв хожигдсон амжилттай хүснэгтийн 4-р байрт бичигдэж байна. Харин Мазаалай багийн тааруу улирал үргэлжилсээр байгаа бөгөөд долоон тоглолтод нэг ч ялалт авч чадсангүй. Энэ тоглолтын шилдгээр 21 оноо, 16 самбар авсан С.Эрдэнэдалай нэрлэгдлээ.

Шонхорууд хүснэгтийн тэргүүн эгнээ рүү дэвшлээ
MNBA Үндэсний лигийг тэргүүлэгчид болох Ховд Шонхорууд, Архангай Алтан Дорнодын Дайчид багууд хоорондоо тоглолоо. Эхний тойрогт учраа таарахад Шонхорууд хожигдоод байсан бол энэ удаад тоглолтын эхнээс оноогоор илүү тоглож байлаа. Улмаар үндсэн цаг дуусахад Ховд Шонхорууд 120-100 харьцаатай хожлоо. Ингэснээр Шонхорууд хүснэгтийг тэргүүлж эхэлсэн бол Архангай аймаг хоёр тоглолт дараалан хожигдож хүснэгтийн хоёрдугаар байрт бичигдэж байна. Энэ тоглолтод Шонхоруудын холын зайн шидэлтүүд найдвартай байсан юм. Мөн хурдан довтолгоог сайн хийсэн юм.
Тоглолтын шилдгээр 37 оноо, 10 самбар, 6 оновчтой дамжуулалт өгч онцгой тоглолтыг гаргасан Э.Дөлгөөн нэрлэгдсэн бол Ц. Отгонжаргал 26 оноо, 11 самбар авч сайн тоглолтыг үзүүлжээ.