Булган, Төв, Орхон аймгийн зарим суманд гахайн мялзан өвчин гарсан тул хорио цээрийн дэглэм тогтоон ажиллаж байна. Улсын онцгой комисс өнөөдөр хуралдаж, импортын гахайн мах, өөхөнд хорио тогтоосон. Түүнчлэн “Гахайн гоц халдварт мялзан өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг нийслэлийн хэмжээнд зохион байгуулах ажлын хэсэг” өнөөдөр хуралдлаа.
Нийслэлийн Засаг даргын энэ сарын 13-ны өдрийн А/20 дугаар захирамжаар уг өвчин тархах эрсдлээс урьдчилан сэргийлэх зохион байгуулалтын арга хэмжээг шуурхай авах үүргийг холбогдох мэргэжлийн байгууллагуудад үүрэг болголоо.
Мөн Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөрийн баталсан удирдамжийн дагуу өнөөдрөөс нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд 24 ажлын хэсэг ажиллаж, мах, махан бүтээгдэхүүний үйлдвэр, худалдаа, хоол үйлдвэрлэл үйлчилгээний газруудыг хянана. Ажлын хэсэгт
- Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба,
- Нийслэлийн Онцгой байдлын газар,
- Мал эмнэлгийн газар,
- Мэргэжлийн хяналтын газар,
- Хүнс, хөдөө аж ахуйн газар,
- нийслэлийн Цагдаагийн газар,
- Дүүргүүдийн Засаг даргын Тамгын газар ажиллаж байна.
Гахайн мялзан өвчин хавьтлын замаар халдварладаг, өндөр халуурал, цус төлжүүлэх эрхтний гэмтэл, уушги, бүдүүн гэдэсний нэвчдэст үрэвслээр илэрдэг гоц халдварт өвчин юм. Бүх насны гахай мэдрэмтгий, ялангуяа өсвөр насны гахай өвчилбөл толгой дараалан үхэх эрсдэлтэй. Гэхдээ хүнд халдварладаггүй, хүн халдварыг тээгч болдгоороо онцлог юм байна.
Иймд бусад аймаг, сум, дүүрэг, хорооноос мал, амьтан оруулж ирэхгүй байх, гарал үүсэл тодорхойгүй гахайн махыг хүнсэндээ хэрэглэхгүй байх, гахайн мах, түүний эд эрхтэнийг хүнсэнд хэрэглэхдээ бүрэн гүйцэд боловсруулж хэрэглэхийг АНХААРУУЛЛАА.