МАЛЧИД БОЛОН ИРГЭД ХОРШООНЫ ГИШҮҮН БОЛЖ, ТҮҮХИЙ ЭДЭЭ НЭГ ЦОНХООР ГАРГАНА
ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч М.Энх-Амартай ярилцлаа. Тэрбээр махны эрэлт нэмэгдэж, валютын ханш, мах бэлтгэлийн боломж нөхцөл зэргээс шалтгаалан махны үнийн өсөлтийн талаар онцолсон юм.
-Өнгөрсөн оны 11 сарын байдлаас харахад махны үнэ 15-30 орчим хувиар өссөн байна. Өсөлтийн гол шалтгаан нь юу вэ?
-2018 он манай салбарын хувьд экспортыг дэмжсэн жил байлаа. Өөрөөр хэлбэл, махны экспорт өнгөрсөн оныхтой харьцуулахад хоёр дахин, сүүлийн таван жилийн дунджаас тав дахин өссөн үзүүлэлттэй байв.
Махны экспортоос өнгөрсөн жил 146 сая ам.долларын орлого олсон. 2012 онд монгол улсын малын тоо толгой 40 сая байсан бол. 2017 оны эцсийн тооллогоор 66 сая болж, жилд 5-6 сая толгойгоор өссөн. Үүнээс харахад дотоодын хэрэгцээнээс илүү гарсан ба энэ жил хүлээж авсан төлийн тоотой ижил хэмжээний малыг эдийн засгийн эргэлтэд оруулж чадлаа.
Монгол улс дотоодын хэрэгцээндээ жилд 14 сая толгой мал хэрэглэдэг. Өнгөрсөн оны хавар 20 орчим сая төл хүлээж авсан. Гэхдээ зах зээл дээр махны эрэлт өссөн, валютын ханш, улирлын шинжтэй махны бэлтгэн нийлүүлэлт зэргээс үүдэн махны үнэ тодорхой хэмжээгээр өсөөд байна.
-Үнийн өсөлтийн эсрэг ямар арга хэмжээ авч байна?
-Өнгөрсөн хугацаанд махны үнэ өсч байгааг Засгийн газарт танилцуулсан. Манай ХХААХҮЯ ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсэгт салбарын яамнаас гадна МХЕГ, мал эмнэлгийн ерөнхий газар, махны холбоо, үйлдвэрлэгч, бизнес эрхлэгчдийн төлөөлөл багтсан.
2019 оны төсөвт 4.6 тэрбум төгрөгийг махны нөөц бэлтгэх аж ахуйн нэгжүүдэд үзүүлэх зээлийн хүүгийн дэмжлэг болгон тусгасан.
Ажлын хэсэг өнгөрсөн хоёр долоо хоногт нэлээдгүй ажил хийлээ. 2019 оны төсөвт 4.6 тэрбум төгрөгийг махны нөөц бэлтгэх аж ахуйн нэгжүүдэд үзүүлэх зээлийн хүүгийн дэмжлэг болгон тусгасан.
Одоогоор 10 гаруй аж ахуйн нэгж санал хүсэлтээ ирүүлээд байна. Хаврын хэрэгцээнд л гэхэд 14 мянга орчим тонн мах бэлтгэн нийлүүлэх шаардлагатай. Төсөвт суулгасан хөрөнгөөр үүний 10 мянган тонныг нь бэлтгэж, нийслэлийн хэрэглэгчдийг хангах юм.
Эхний ээлжинд арилжааны банкуудтай зээлийн хугацааны талаар хэлэлцээ хийхээр ярьж байна. Хэрэв хэлэлцээг гурвалсан байдлаар хийвэл сар шинээс наана эдгээр компаниас нөөцөлсөн махнаасаа зохих хэмжээгээр гаргах, цаашлаад сар бүр тодорхой хуваарь, үнийн дагуу зах зээлд нийлүүлэх боломж бүрдэнэ гэж тооцсон.
-Цагаан сараас өмнө махны үнэ буух боломжтой гэсэн үг үү?
-Өнгөрсөн хоёр хоногт махны нийлүүлэлт нэмэгдэж байна. ХХААХҮЯ, мэргэжлийн хяналт, мал эмнэлэг, хууль хяналтын зарим байгууллагаас мах нийлүүлж буй газруудад хяналт шалгалт хийж байгаа.
Хяналт шалгалтынхан аймаг, сумдын хөдөө аж ахуйн газраар дамжаад хот руу нийлүүлж байгаа махны судалгаа, мэдээллүүдийг нэлээд сайн авч, хяналт тавьж байгаа учраас нийлүүлэлт сайжирсан. Сүүлийн 1-2 хоногт махны үнэ кг тутамдаа 100-200 төгрөгөөр буурсаар байна.
-Малчдын мах бэлтгэх, нийлүүлэлтийн дэд бүтцийг сайжруулах шаардлагатайг мэргэжилтнүүд анхааруулдаг. Энэ чиглэлээр ямар бодлого баримталж ажилладаг вэ?
-Зөвхөн мах бэлтгэн нийлүүлэлт гэхгүйгээр хөдөө аж ахуйн болон малын гаралтай түүхий эдүүдийг бэлтгэх, үндсэн тогтолцоогоо зайлшгүй өөрчлөх шаардлагатай. Өмнө нь бүх түүхийн эдээ зохион байгуулалттай бэлдэж, үйлдвэрлэн, нэгдсэн журмаар нийлүүлдэг нэгдэл гэдэг бүтэцтэй байлаа. Гэтэл мал, газар тариалангийн салбар хувьчлагдсанаас хойш бэлтгэн нийлүүлэлтийн тэрхүү тогтолцоо байхгүй болсон.
МАХНЫ ЭКСПОРТООС ӨНГӨРСӨН ЖИЛ 146 САЯ АМ.ДОЛЛАРЫН ОРЛОГО ОЛСОН
Тиймээс энэ тогтолцоог сэргээхийн тулд сумдад хоршоо байгуулна. Малчид болон иргэд хоршооны гишүүн болж, бүх түүхий эдээ нэг цонхоор гаргаж, үүгээр дамжин дотоодын үйлдвэрүүдийг чанартай түүхий эдээр хангахаар төлөвлөсөн.
Сүүлийн 1-2 хоногт махны үнэ кг тутамдаа 100-200 төгрөгөөр буурсаар байна.
Улмаар мах сүү, цагаан идээ, малаас гарч байгаа бусад дайвар бүтээгдэхүүн ноос ноолуур, арьс ширний чанарыг сайжруулах, бэлчээрийн даацдаа тохирсон мал аж ахуйг эрхлэх, хоршооны менежментээр дамжуулан илүүдэл түүхий эдээ хөдөө аж ахуйн биржээр борлуулах тогтолцоог бий болгоно.
Үүнтэй хөдөө аж ахуйн салбарын эрдэмтэн судлаачид, хөдөө аж ахуйн сургууль болон энэ салбарын бизнес эрхлэгчид, малчдын төлөөлөл, сум орон нутаг аймгуудын удирдлагууд бүгд санал нэгдэж байгаа.
Тийм учраас энэ онд хэд хэдэн сумыг загвар болгож, хоршоо болгоно. Энэ чиглэлээр жижиг, дунд үйлдвэр, хоршооны болон мал аж ахуйн бодлого, мал анги үржил, бүртгэл, мөрдөн мөшгих тогтолцоо, малын эрүүл мэнд зэрэг ХХААХҮЯ-ны харьяа салбарын бодлогуудаа нэгтгэж, олон улсын төсөл хөтөлбөрүүдэд хамтарч ажиллах чиглэлээр зорилт тавин ажиллаж байна.
-Мал аж ахуйн экспортыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлбэл аж ахуйн нэгжүүд малчдаас их хэмжээний худалдан авалт хийх байх. Энэ нь малын нөөцийг зохистой ашиглахгүй бол эрсдэл бий болгох талтай. Үүнээс хэрхэн сэргийлэх вэ?
-Жил болгон Ерөнхий сайдаар ахлуулсан хүнсний аюулгүй байдлын зөвлөл ажилладаг. Энэ зөвлөл тухайн жилд монгол улсын хэмжээнд дотоодынхоо хэрэгцээнд хэрэглэх малын тоо, сүү, сүүн бүтээгдэхүүн, импортын бүтээгдэхүүний хэмжээг тогтоодог. Тиймээс тодорхой хэмжээний эргэлт, нөхөн сэргэлт, энэ чиглэлийн тооцоо судалгаа нэлээд хийдэг.
Уг хүнсний аюулгүй байдлын зөвлөлийн хурал удахгүй болно. Сүүлийн үед байгалийн онц ноцтой үзэгдэл, хуурайшилт, их хэмжээний цас, зуд гэх мэт цаг уурын огцом өөрчлөлттэй холбоотойгоор бэлчээрийн даац хумигдаж байгаа. Тиймээс мал аж ахуйн салбарын чанарыг сайжруулж, тоо толгойг багасгах, эдийн засгийн эргэлтэд зөв зохистой оруулж, малын тоо хэмжээг барих бодлого зайлшгүй хэрэгтэй байна.