АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп их сургуулийн Clemson Tigers хөл бөмбөгийн клубын тамирчдыг хүлээн авахдаа 300 гаруй бургер захиалжээ. Мөн зоогийн газруудаас пицца, шарсан төмс зэрэг түргэн хоол захиалсан байна.
Тэрбээр төрийн байгууллагуудын санхүүжилт зогссоны улмаас Цагаан ордонд тогоочийн хүрэлцээ муу байна гэжээ.
"Бүх зүйл "тэг зогсолтоос" боллоо. Түргэн хоол захиалж, би хувиасаа төллөө" хэмээн Доналд Трамп сэтгүүлчдэд ярьжээ.
Санхүүжилтгүйн улмаас АНУ-ын төрийн байгууллагуудын ажил зогсонги байдалд орсон бөгөөд энэ нь тус улсын түүхэн дэх хамгийн удаан хугацааны тэг зогсолт болж байна.
Конгрессын доод танхимыг удирдаж буй Ардчилсан намынхан Мексикийн хил дээр хана босгоход хөрөнгө гаргахаас татгалзсантай холбоотойгоор Америкийн төрийн байгууллагууд санхүүжилтгүй болжээ. Харин Трампын талынхан төсөвт энэ мөнгийг суулгахгүй бол төсөв батлахгүй гэсэн байр суурьтай байгаа аж.
Тэг зогсолт болсноос үүдэн 800 гаруй мянган төрийн албан хаагч цалингүй болжээ. Авиа диспетчер зэрэг ажлаа хаях боломжгүй албан хаагчид ээлжээр цалингүй ажиллахаас өөр аргагүйд хүрсэн байна. Мөн Цагаан ордны зарим ажилтнууд цалингүй амралт авчээ.
"Бидэнд пицца, 300 гамбургер, шарсан төмс байна. Ерөнхийдөө бүгд л бидний идэх дуртай хүнс" хэмээн Трамп хөл бөмбөгчидтэй оройн хоол идэхийн өмнө хэлсэн байна.
Түүнээс ямар түргэн хоолонд дуртай талаар асуухад бүгдэд нь дуртай гэжээ. "Америк л хоол бол би дуртай. Энд байгаа бүхэн америк хоол" гэжээ.
Тэрбээр хоолонд хэдий хэмжээний мөнгө зарцуулсан тухайгаа хэлээгүй бөгөөд тэг зогсолтын улмаас хөлбөмбөгчидтэй уулзах уулзалтаа хойшлуулах хүсэлгүй байсан гэжээ.
Эх сурвалж: BBC