Цагдаагийн байгууллагаас олон нийтийн аюулгүй байдлыг хангах, гарч болзошгүй гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор “Сар шинэ 2019” нэгдсэн арга хэмжээг 2 дахь долоо хоногтоо зохион байгуулж байна.
Дээрх хугацаанд улсын хэмжээнд 100 гаруй цэгт байнгын болон хөдөлгөөнт эргүүл, 600 орчим алба хаагч үүрэг гүйцэтгэн ажиллаж байгаа бөгөөд эрэн сурвалжилж байгаа хүн, тээврийн хэрэгсэл, гэмт хэргийн илрүүлэлт нэмэгдэж байна.
600 орчим алба хаагч үүрэг гүйцэтгэн ажиллаж байна.
Замын цагдаагийн газраас уг арга хэмжээний хүрээнд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээс гадна хулгайлах гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх чиглэлээр хяналт шалгалтыг эрчимжүүлэн ажиллаж байна.
Тухайлбал: 2019 оны нэгдүгээр сарын 12-ны өдөр ХУД-ийн Замын цагдаагийн хэлтсийн алба хаагчид Kia Frontier маркийн автомашиныг шалгахад иргэн Б-н автомашины хучлагыг хулгайлан тээвэрлэж байсан, мөн энэ сарын 11-ний өдөр H.Porter маркийн автомашинд бичиг баримтгүй Тоз-8 маркийн галт зэвсэг тээвэрлэж явсан зэрэг хэрэг, зөрчлүүдийг илрүүлэн холбогдох албадад хүлээлгэн өгч, шалгуулсан.
Шалгалтын ажиллагааг нийслэлийн төв болон алслагдсан гудамж зам, орон нутгийн болон улсын чанартай автозамуудад дүүрэг дэх Цагдаагийн хэлтэс, Мэргэжлийн хяналтын байгууллагатай хамтран зохион байгуулсаар байна.
Иймд цагдаагийн байгууллагаас иргэдийг мах бэлтгэлийн зориулалттай мал, махыг тээвэрлэхдээ гарал үүслийн гэрчилгээтэй эсэхийг нь шалгасны үндсэн дээр тээвэрлэх, тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөл, ачааны болон тээвэрлэж байгаа эд зүйлсийн бусад баримт бичгийг авч явахыг зөвлөж байна.
Эх сурвалж: ТЦА