“Цахим мэдээлэл –эрсдэл үү, боломж уу” сэдэвт хэлэлцүүлгийг Шведийн Олон Улсын Хөгжлийн Хамтын Ажиллагааны байгууллага, Юнескогийн дэмжлэгээр хэрэгжүүлж буй “Хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсрол” төслийн хүрээнд Хэвлэлийн хүрээлэнд зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан оролцож байр сууриа илэрхийллээ.
Тэрээр, “БСШУСЯ-наас 2017 онд “Цахим гадуурхал цаашаа” аяныг зохион байгуулж, Дэлхийн банкны тусламжтайгаар судалгаа хийхэд хаалттай группүүдэд хүүхэд, өсвөр үеийнхэн бие биенээ гутаан доромжлох, шоглох, дарамтлах үзэгдэл ноцтой төвшинд байсан. Тиймээс олон нийтийн сүлжээнд бодолтой хандаж, үгээ цэгнэж, хойч үеээ хэцүү байдлаас аврах нөлөөллийн ажлыг хийх нь нэн чухал. Бид хүүхэд байхдаа гадуурхагддаг байсан ч секундийн дотор хэдэн сая хүнд тархдаг ийм өргөн хүрээнд гадуурхагдаж, үзэн ядагдаж, ичгэвтэр байдалд орж байгаагүй.
Цахим орчинд гадуурхал, дарамтад өртөн, түүнийг даван туулна гэдэг хүүхэд өсвөр үеийнхний хувьд төсөөлшгүй бэрх. Ийм нөхцөлд өнөөдрийн дэлхийн хүүхдүүд, өсвөр насны хүүхдүүд амьдарч байна. “Цэнхэр халим” гэх тоглоомыг хууль хяналтын байгууллагынхан шуурхай арга хэмжээ авсны хүчинд газар авахуулаагүй. Үүний адил цахим орчин дахь хүүхэд хамгааллын олон ажлыг маш хурдтай эрсдэлээс өрсөж хэрэгжүүлэх шаардлагатай байна” гэлээ.
Хэлэлцүүлэгт БСШУСЯ, ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний комисс, Цагдаагийн Ерөнхий газар, Үндэсний төв номын сан зэрэг мэдээллийг бэлтгэх, хадгалах, мэдээллийн соёлыг түгээн дэлгэрүүлэх, хянан зохицуулах, мэдлэг боловсрол олгох үүрэг бүхий талуудын төлөөлөл оролцож санал солилцлоо.
Цахим орчинд хүүхдийг хамгаалахын тулд мэдээллийг мэдлэгтэйгээр ашиглах аргыг заах ёстойг оролцогчид онцлов гэж БСШУСЯ-наас мэдээлэв.