Холбооны хууль бүх төрлийн интернэт мөрийг хориглосон талаар АНУ-ын Хууль Зүйн Яам мэдэгдсэн. Энэ нь 50 жилийн тэртээ баталсан, зөвхөн спортын тэмцээний мөрийг хориглосон хуультай холбоотой байр сууриа өөрчилж буйн нотолгоо болов.
Хуучин хуулийг халах саналыг АНУ-ын Хууль зүйн яамны харьяа, хууль бус мөрийтэй тоглоомтой тэмцэх салбар гаргасан юм. АНУ-д 1961 онд баталсан Wire Act нэртэй хуулиар спортын тэмцээний мөрийг хориглосон явдлыг ташаа ойлгож ирсэн тухай 23 хуудас тайлбарыг тус яамны Хуулийн зөвлөх оффисоос долоон жилийн өмнө гаргасныг даваа гарагт нийтэд ил болгожээ.
Wire Act нь интернэт мөрийг бус, зөвхөн спортын тэмцээний мөрийг хориглосон утгатай хэмээн АНУ-ын Хууль Зүйн Яам тайлбарласан юм. Шинэ тайлбар нь хуулийн үйлчлэх хүрээтэй холбоотой засгийн газрын байр суурийг шүүгч нар хэрхэн авч үзэхтэй холбоотой шалгуур болно хэмээн тус яам үзэж байна. Долоон жилийн өмнө буюу 2011 онд гарсан тайлбараас хойш сугалааны тасалбарыг онлайн борлуулж, казино эрхлэгчид онлайнаар мөрий тавьдаг болсон нь ч шинэ тайлбартай уялдан өөрчлөгдөж болзошгүй.
Хууль Зүйн Яам 2011 онд гаргасан шийдвэрээ эргэн харж үзэх лоббиг казино эрхлэгч тэрбумтан Шелдон Аделсон тэргүүтэй эвсэл 2017 оноос өрнүүлж эхэлсэн юм. Тус яамнаас гаргасан шийдвэр нь АНу-ын муж улсууд онлайн мөрийтэй тоглоомыг зөвшөөрөх нөхцөл бүрдүүлжээ.