Хятадын "Чан-э 4" автомат станцын саран дээр тусгай саванд тарьсан хөвөнгийн ургамлын үр соёолж эхэлсэн талаар Хятадын үндэсний сансрын удирдах газраас мэдээллээ.
Энэ бол саран дээр ургамал тарих анхны туршилт юм. Өмнө нь ургамлыг таталцах хүч багатай, цацрагийн өндөр идэвхжилттэй нөхцөлд ургуулах туршилт хийж байгаагүй ажээ.
Сарны гадаргуйгаас ирүүлсэн зургуудад хөвөнгийн үр ургаж байгаа нь харагдах аж.
Туршилт хийх зорилгоор төмс, рапс /тосны ургамал/, талягийн шувтанцаг /arabidopsis-нэг төрлийн эмийн ургамал/ болон хүр хорхойн авгалдай зэрэг зургаан төрлийн биологийн төрөл зүйлээс сар руу аваачсан байна.
Хэрвээ туршилт амжилттай болбол сансрын нисгэгчид өөрсдийн хэрэгцээнд зориулж ногоо тарих боломжтой болно
Судлаачид сансрын аппаратанд авгалдай нүүрс хүчлийн хий боловсруулах, харин ургамлууд фотосинтезийн тусламжтай хүчилтөрөгч ялгаруулж байгаа эсэхийг турших хаалттай эко систем бий болгох боломжтой эсэхийг шалгах зорилготой байгаа аж.
Эрдэмтэд Олон улсын сансрын станцид ургамал тариалж байсан туршлага байгаа ч саран дээр ийм туршилт хийж байгаагүй юм байна.
Хэрвээ туршилт амжилттай болбол сансрын нисгэгчид өөрсдийн хэрэгцээнд зориулж ногоо тарих боломжтой бөгөөд урт хугацаандаа хүнсний бүтээгдэхүүнээ нөөцлөхөөр дэлхий рүү буцах тоогоо бууруулах боломж бүрдэх юм.
Улаан нүдэн гараг руу л гэхэд 2,5 жил зарцуулан нисдэг бөгөөд дээрх боломжууд нь урт хугацааны үүрэг даалгавар биелүүлэхэд илүү тохиромжтой ажээ.
Эх сурвалж: BBC