УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан 58 хувийн ирцтэй эхэллээ.

УИХ-ын чуулганы ирц 68 хувьд хүрлээ. Өөрөөр хэлбэл УИХ-ын 75 гишүүний 51 нь чуулганд ирээд байна.

Ашигт малтмалын тухай хуулийг өнөөдрийн хэлэлцэх асуудлаас хасах саналыг Уул уурхайн сайд Д.Сумъяабазар гаргасны дагуу санал хурааж 74.5 хувийн саналаар өнөөдрийн хэлэлцэх асуудлаас хаслаа.

УИХ-ын дарга М.Энхболд УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбатаас ирсэн УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн намын гишүүний эрхийг дөрвөн жилийн хугацаатай хассан тул АН-ын бүлгээс хасагдсан гэх мэдээллийг уншиж танилцууллаа.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцсэн талаар УИХ-ын гишүүн Ж.Батзандан танилцууллаа.
Хуулийн төсөлтэй холбоотой гишүүд асуулт асууж байна.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү:
-Огцруулах үндэслэлдээ юу гэж бичих вэ гэдгийг Д.Лүндээжанцан гишүүнээс асуумаар байна. Бидэнд таалагдахгүй, МАН-д таалагдахгүй байгаа учраас огцруулъя гэж бичиж болох уу. Байнгын хороо 38 гишүүнийг юу гэж бичнэ гэж ойлгосон бэ. Гагцхүү хуульд үндэслэж гэж үг бий. Нас барах, гэмт хэрэгт холбогдох, Үндсэн хуулийн цэцээс гээд таван заалт бий. Олон удаа парламентад суусан, туршлагатай хүний хувьд Д.Лүндээжанцан та ямар үндэслэлээр огцруулах бичиг гаргаж болно гэж үзэж байгаа вэ?
УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан:
-Хувь хүнийхээ хувьд би зөрчилтэй байгаа хүн байна. Онол ном ярьвал хэцүү л дээ. Огцруулж бол болно шүү дээ. Чөлөөлөх гэдэг дээр харин асуултын тэмдэгтэй болчихоод байгаа юм. Таван үндэслэлээр чөлөөлнө. Одоо зургаа дахь болгож байна. УИХ-ын гишүүдийн олонх үүрэгт ажлаас чөлөөлөх хүсэлтийг албан ёсоор тавьбал гэж орж ирсэн. Энэ асуудал бол огцруулаагүй, чөлөөлөөгүй тэгсэн хэр нь УИХ-ын чуулганыг удирдуулахад итгэл хүлээхгүй байгаа гэж байгаа юм. Би ер нь цаашдаа УИХ-ын дарга гэдэг спикер гэдэг сонгодог утгаар нь явуулах ёстой юм байна. Спикер бол бүгдийнх нь төлөө ажилладаг хүн байхаас нэг бүлгийн төлөө бус, намаасаа татгалзсан, өөрөө дархлаа сайтай байх ёстой. Өнөөдрийн хувьд мухардлаас гарах гарц гэж танилцуулсан. Гишүүдийн олонхийн дэмжлэг хүлээхгүй, чөлөөлөх санал оруулж ирж байгаа тул гэж оруулж байгаа. Би хэлсэн энэ асуудал дээр маргаан гарвал би Үндсэн хуулийн цэц рүү явахгүй шүү гэдгээ мэдэгдсэн.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү:
-Уг нь бол онолд суурилж хууль батлах ёстой. Түүнээс санагдах байдалд тааруулан хууль баталвал олон жилийн насгүй л байна. Намд, намын бага хуралд таалагдахгүй байна гэж бичих юм уу. Хуульд таалагдах, таалагдахгүй гэж үг байхгүй л дээ. Энэ хүн муу хүн байж болно, муухай хүн байж болно. Гэтэл энэ түүх болоод үлдэнэ л гэдгийг хэлэх гээд байна.
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:
-Д.Лүндээжанцан гишүүн хууль нэг хүнд зориулсан биш байх ёстой гэж хэлээд байна. Бид дандаа энд суухгүй. Дандаа нэг тал нь олонх байхгүй. Ардчилал гэдэгт олон намын оролцоо бий болно. Тийм нөхцөлд яах вэ. Тийм нөхцөлд энэ хуулийн үндэслэл дээр ямар нэг зүйл байх ёстой. УИХ-ын дарга хэн ч байж болно. Гэтэл цаашид ингээд л дахин дахин солиод байх ёстой юм уу. Үндэслэл байх ёстой. Ийм ийм үндэслэл байгаа тул гэх ёстой. Түүнээс биш олонхид, цөөнхөд таалагдахгүй байна гээд сэтгэлийн хөөрлөөр, албан тушаалын хөөрлөөр авч хаядаг байдал бий болох гээд байна. Д.Лүндээжанцан дарга та Үндсэн хуулийн хамгаалагч юм бол өнөөдөр л хамгаалагч бай. Энэ хүмүүстээ ойлгуул. Бас нэг санаа гарсан шүү дээ. Энэ хүнийг солих гээд байвал хуулиа батлаад огцруул харин дараа нь хуулиа хүчингүй болгоорой. Парламентын системийг унагах асуудал хуулийн үндэслэлгүй болох гээд байна.
УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан:
-Хууль тогтоомжоо боловсронгуй болгох асуудал алхам тутамд таарч байна. Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийх шаардлагатай байна. БНСУ-д хоёр жил тутамд парламентын даргаа сольж байна, Канадад спикерээ цөөнхөөс тавьж байна. Өөрөө болохгүй гээд гурван гишүүн түрж гаргаад индер дээр суулгаж байна. Энэ мэтчилэн хүлээн зөвшөөрөгдсөн байх хэрэгтэй. Парламентын засаглалтай улсын хувьд улам боловсронгуй болгох хэрэгтэй байна. Монголын парламентын дарга үргэлж солигддог биш буурь суурьтай, хэний ч эрхийг тэгш хамгаалдаг болгох шаардлага байгаа гэдгийг хүлээн зөвшөөрч байна.

Гишүүд зарчмын зөрүүтэй санал хэлж байна.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү:
-Сонирхолтой үйл явдал болж байна. Яг энэ зовлон манайд байсан юм. МАХН эвсэл болж 11 суудалтай болоод дэд дарга нь намын даргадаа таалагддаггүй. Яаж зайлуулах вэ гээд аргаа барсан л даа. Нөгөө хүн маань хуульч хүн байж таараад хуулиа бариад байдаг. Энэний ачаар хуулийг нь харсан юм. Таалагдахгүй гэдгээ заавал үндэслэлээр бичих ёстой. Та маф, муухай харагдаж байна, МАНАН-гийн толгойлогч гэж бичиж болохгүй л дээ. Хүнийг гэм буруутай эсэхийг шүүхээр л тогтоодог. МАНАН-гийн толгойлогч гэдгийг нь яаж тогтоосон юм, маф гэдэг чинь хүн амьтан буудаад алчихсан юм уу?
Дараа нь дийлэнх нь энэ талд байсан учраас би хуулийг нь дэмжсэн юм гэж би хэлмээргүй байна. Парламентад ухаантай хүмүүс олон байгаа учраас нийгэмд өгч байгаа мэдээллийг нь хараад байхаар худал юм ч үнэн болчихоод байна. Таалахгүй байгаа ч ямар тамтай юм, таалагдахгүй байгаа нь ч ямар тамтай юм.

Хуулийн төслийг дэмжиж байгаа болон дэмжихгүй байгаа гурав гурван гишүүн үг хэлж байна.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан:
-Гишүүдийн гуравны хоёроор хэдэн зүйлийг анхааруулъя. УИХ-ын даргыг хүсэлтээр нь чөлөөлөх заалт хуулинд байгаа, ёс зүй хөгжсөн оронд бол өөрөө ч чөлөөлөгдөх боломж байгаа. 40 гишүүн гарын үсэг цуглуулж байж чөлөөлдөг болох хуулийн төслийг оруулж ирэх нь арга ядарсан арга. Хувьсгалт өөрчлөлтийн үед хууль хэрэггүй байдаг юм. Монголын ард түмэн энэ өөрчлөлтийг тайван замаар хийе гэж хууль оруулж ирсэн юм. Өөрийгээ нэг их хуульч гээд бодчихсон ухаантай хүмүүс хувьсгалын үед хууль ярих хэрэггүй гэж хэлмээр байна.
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:
-Ж.Батзандан гишүүнтэй эсрэг байр суурьтай байна. Парламентын дархлаа гээд УИХ-ын даргыг дархлааг яриагүй юм. Ардчиллын, Монголын төр тогтвортой байх уу үгүй юу гэдэг асуудал. Засгийн газрын дундаж ажиллах хугацаа 1.3 жил. 1990 оноос хойш 21 удаа Засгийн газар солигдсон байна. Харин 1990 оноос хойш гурван УИХ-ын дарга л хугацаанаасаа өмнө хуульд заасан заалтын дагуу чөлөөлөгдаж байсан. Цаашид тогтвортой байдал нь ямар болох бол гэж бодож үзэх хэрэгтэй. Хуулийг батлаад Үндсэн хуулийн цэцэд очиход хэн хариуцлага хүлээх вэ. Өргөн барьсан Ерөнхийлөгч үү, дэмжсэн Засгийн газар уу, баталсан УИХ-ын гишүүд үү. Үүнийг эрүүл саруул ухаанаар хандаж ойлгох ёстой.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү:
-Үг хэлэхдээ хүнийг битгий доромжилж бай. Хуулийн ажлыг яаж хийсэн яаж явснаа би хаана ч хэлнэ. Шоронд ороод явж байхад чинь би "Өдрийн сонин"-д өмөөрч явсан хүн. Намайг үг хэлүүлэхийн төлөө та хувьсгал хийж байгаа байх. Тиймээс миний үг хэлэх эрхийг битгий боо. Би та нарыг аль болох зөв юм хийгээсэй, зөв юм яриасай гэж хүснэ. Зургаан удаа Хууль зүйн сайд хийж байгаа Ц.Нямдорж МАНАН бүлгийг задална гэж юу байх вэ дээ. Хууль санаачлаад ийм нөхцөл байдал үүсээд байгааг нь бодоод УИХ-ын дарга өргөдлөө өгчихвөл гэж бодох юм. Нөгөө талаар Ерөнхий сайд, Ерөнхийлөгч хоёр УИХ-ын гишүүн биш. УИХ-ын дэгийн тухай хуульд ингэж хамаагүй орж болохгүй. Парламентын дархлаа гэж бид УИХ-ын даргын асуудлыг яриад байгаа юм биш. Гагцхүү хуульд үндэслээд гээд байгаа юм.
УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа:
-Сүүлийн үед хараад байхад зарим нэг гишүүн их л буруу юм руу яваад байна. Би тэр бүр хүний хэлсэн үгийг шүүмжлээд байдаггүй. Гэхдээ Л.Болд гишүүний хэлсэн цэрэг жагсаагаад цуст мөргөлдөөн болох гэж байна, Ж.Батзандан хувьсгал хийхэд хууль хэрэггүй гэсэн хоёр үгийг онцолмоор байна. Монгол Улс чинь хуультай улс, хүй нэгдлийнх биш. МАНАН бүлэглэл унагах тухай аймшгийн юм яриад байна. Түүх бол түүхээрээ л байх ёстой. Үе үеийн Засгийн газарт ажиллаж явсан хүмүүс энэ МАНАН бүлэглэлд байсан. Л.Болд та МАНАН-ийн Засгийн газрын үед сайдаар ажиллаж явсан. Ч.Улаан, Ц.Нямдорж бүгд л МАНАН-ийн үед сайдаар ажиллаж, манантаж явсан хүмүүс шүү дээ. Сүүлийн үед бүр илүү аюултай МАНАН гарах гэж байна гээд ярьж байна. Бидний гол сэдэв болоод байгаа шударга бусын хонгил, МАНАН-гаа эргэж нэг харах болсон юм биш үү. Өнөөдөр МАНАН-г арилгана гэдэг юм ярьж байна, энэ нь алга болоод Монголд шударга ёс тогтоод сайхан болно гэж бодохгүй байна. Хууль хяналт, бодлого боловсруулах ажлыг нэгтгэж байж, Засгийн газраа УИХ нь хуулийн хүрээнд шахаж шаардаад, хууль хяналтын байгууллагыг шахаж шаардаад явбал арай илүү үнэн рүү дөхөх болов уу гэж бодож байна.
УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат:
-ТББХ дээр энэ саналыг гаргасан юм. Бид парламентын ардчиллыг бэхжүүлнэ гэж энэ танхимд сууж буй гишүүд бүгд ярьдаг. Бид яг үнэндээ Монгол төрийн амин чанар, парламентын дархлаа руугаа гар дүрж байна. Бид үүнийг зөвхөн нэг хүнтэй холбож бус бодох ёстой. Энэ хуулийг батлахгүй гэж байгаа юм биш. Дархлаа амин чанарыг нь бодож л ийм санал гаргасан. Өнгөрсөн жил Үндсэн хуулийн цэцийн шийдвэрээр 19 гишүүн гарын үсэг зураад Засгийн газрыг огцруулдаг асуудлыг больсон. Энэ бол Засгийн газрыг дархлаатай байлгах гэсэн алхам. Хэн нэгэн өнөөдрийн парламентын спикер ажлаа өгөөд явж болно. Дараагийнх нь гарч ирэхэд жоохон уур нь хүрсэн 38 хүн даргаа авч шидээд байдаг л болох гээд байна. Дараа дараагийн сонгууль яг өнөөдрийнх шиг 65 суудалтай байхгүй. Би хэн нэгэн хувь хүнийг өмөөрөөд байгаа юм байхгүй. Дараагийн удаад хоёр нам нийлээд л спикерээ авч шидээд байдаг болж, босго намсах вий. Энэ удаад хуулиа батлаад энэ хүнээ чөлөөлчихөөд болдог бол эргээд хуулиа хүчингүй болгох хэрэгтэй.

Төслийн гуравдугаар зүйлийг хасах талаар УИХ-ын гишүүн С.Бямбацогтын гаргасан саналыг 83 хувийн саналаар дэмжлээ.
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ:
-Ер нь бол ямар ч албан тушаалтанг огцруулж болно. УИХ-ын дарга бол өөрөө өргөдлөө өгөх боломж байгаа. УИХ-ын дарга нь Засгийн газрыг огцруулахад гарын үсэг зурдаг байж болохгүй. Парламентын дархлаа суларч магадгүй, нэг хүнд зориулсан хууль баталж магадгүй гэж санаа зовж байна. Тэгвэл өөрөө өргөдлөө өгөх боломж байгаа шүү дээ. Заавал энэ түвшинд хүргэх шаардлага байгаагүй шүү дээ. Парламентын олонх өнөөдрийн УИХ-ын даргатай ажиллах боломжгүй байна гээд байхад өнөөдрийг энэ нөхцөл байдал хүргэх шаардлага байгаагүй. Дэлхийн жишигт нийгмийн болон улс төрийн давагдашгүй нөхцөл үүсвэл өөрөө өргөдлөө өгдөг л юм билээ. Асуудлыг яагаад энэ түвшинд хүрэв гэдгийг аль аль талаас нь харах хэрэгтэй.
УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат:
-Энэ хууль батлагдах байх өө. Олонх нь дэмжээд явсан юм чинь. ТББХ дээр зуун хувь дэмжсэн шүү дээ, УИХ-ын дарга ч өөрөө дэмжсэн. Ингэж шийдэж байгаа нь жоохон төдийгүй их л муу жишиг тогтоож байна. Бөмбөрцөг бөөрөнхий дөө. Өвөл зун ээлжилдгээрээ ээлжилнэ шүү дээ. Бид буруутанг гаднаас хайгаад хэрэггүй. Бие даагч С.Жавхлан, МАХН-ын О.Баасанхүү хийгээгүй шүү дээ. Бид л өөрсдөө ийм байдалд хүргэсэн. Энэ буруугаа хүлээж сурах хэрэгтэй. Биднээс ухаантай, мэдлэгтэй, боловсролтой, ёс зүйтэй, жудагтай ээж, аавын 76 хүү, охин байгаа шүү. Тиймээс хэдүүлээ сонгогчдоороо дүнгээ тавиулаад эрхтэн шиг ээлжит бус сонгуулийг явуулъя. Зөвшилцөл, ойлголцол, эв нэгдэл рүү явж чадахгүй бол тарах л гарц байна.
УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн:
-Хэд хоногийн өмнө Үндсэн хууль батлагдсаны ой тохиосон. Сахиж мөрдсөний 27 жилийн ой болсон гэхээр бид үүнийг ойлгодог байх хэрэгтэй. Нөхцөл байдал гэх нэрийн дор эсвэл цаг үеийн нөхцөлд тааруулж өөрчлөлт оруулж байгаа бол буруу гэж харж байна. Бидний ярьдаг хуульд захирагдах зарчим гэдгийг байхгүй болгож байгаа зүйл болж байна. Монгол Улсын Их Хурлаар нэг үйл явдал, нэг хүнд зориулж хууль батална гэж бодож яваагүй. Намчирхалын асуудлаа зогсоогоод бодлогод анхаарал хандуулдаг больё. 27 жил нүүрэлсэн алдаа завхралыг, анхан шатнаасаа дээд шатанд хүртлээ намчирхдаг, талцдаг асуудлыг цэг тавихгүй бол хөгжлийн талаар яриад хэрэггүй.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан:
-Яаралтай батлаад хэрэгжүүлээд явах нь зүйтэй байх. Парламентын дархлаа байхгүй болно гэж яриад байгаа хүмүүс байна. Тэр хүмүүст нэг л зүйл хэлье, эсрэгээрээ болно. Гишүүдээсээ нууж байгаад Ч.Хурцыг БНСУ руу томилж байсан, оффшороо шалгаж чаддаггүй ийм л дампуурсан учраас нэг даргын булааж аваад байгаа ардчиллаа буцааж авъя гэж би яриад байгаа юм.

-Энэ бол үнэндээ шударга ёсны бус эрх мэдлийн төлөөх тэмцэл. Бид энд хууль ярих ёстой. УИХ-ын даргыг АТГ-ын даргыг томилдог энэ тэр гэсэн эрхийг нь авчихъя, тийм болгоод орхичихьё л доо. Зөвхөн спикер л болгочихьё. Тэгвэл хэн үнэндээ ийшээ зүтгэх юм бэ. Эрх мэдлийг нь авах гээд л яваад байгаа шүү дээ. Өнөөдрийн хуралдаанаар эрхүүдийг нь л аваад хаячихъя л даа.
УИХ-ын дарга М.Энхболд:
-УИХ-ын чуулганд орж ирж суусан гишүүд хууль хэрэггүй гэж ярьж байгаад үнэхээр харамсаж байна. Ер нь намайг бол гэр бүлийн маань хүнтэй хамт буудахаар төлөвлөж байгаа юм байна. Гэр бүлийн хүний маань эсрэг Оюунцэцэг гэж эмэгтэй хэсэг бүлэг хүмүүстэй нийлж шаардлага өгсөн. Шаардлага өгөөд яах юм бэ? Миний улс төрийн амьдралд миний эхнэр хэзээ ч элдэв ажилд оролцож байгаагүй. Нэг удаа л хотын шинэ жилд оролцсон байх. Намайг хотын дарга байхад манай эхнэрийг архины зөвшөөрөл олгодог байсан гэж яриад байна. Яг үнэндээ Ц.Нямдоржийн эхнэр тэр архины зөвшөөрлийг чинь олгодог байсан. Үнэхээр мэдэхгүй байгаа юм уу, эсвэл албаар ингээд байдаг юм уу.
Ж.Батзандан гишүүнд хандаж ганц үг хэлмээр байна. Хамгийн чанга дуугардаг, хамгийн том шүдэнзийг зураад яг чухал үед алга болдог хүн бол та. ЖДҮ-тэй холбоотой асуудал ярьж байхад хамгийн түрүүнд картаа сугалаад гарсан. Намынхаа даргыг огцруулъя гээд гарын үсэг зураад явж байсан хүн. Манай өрөөнд хийсэн уулзалтаас хамгийн түрүүнд цэнхэр малгайгаа өмсөөд гараад явсан хүн нь та шүү. Манай намын хоёр гишүүнтэй дөрөө харшуулаад явж байгаа 2020 онд манай намаас дэвшинэ гээд ороод ирж магадгүй л хүн. Залуу гишүүд хэнтэй нөхөрлөж байгаагаа бодох хэрэгтэй.

Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороо руу шилжүүллээ. ТББХ өнөөдөр 18.00 цагаас хуралдах юм байна.

Нотариатын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 13 дугаар дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан/-ийг УИХ-ын гишүүн Н.Учрал танилцууллаа.
Хуулийн төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Ж.Батзандан товч дарсан боловч хэлэлцэж буй асуудлаас өөр зүйл ярьсан юм.
Үүний дараа УИХ-ын гишүүн О.Баасанхүү үг хэлэхээр товч дарсан ч ийм нөхцөлд хуулийн төсөлтэй холбоотой санал хэлэхээс татгалзлаа гэсэн юм.
Санал хураалтаар 61.2 хувиар дэмжигдлээ.

УИХ-ын чуулган 15.00 цаг хүртэл завсарлалаа.