Америкийн иргэн номлогч Трой Маршалл монгол хүүхэд, жирэмсэн эхчүүдэд өндөр чанартай утаанаас хамгаалах маск тараах аяныг эхлүүлжээ.
Тэрбээр нэг ширхэг нь 30 ам.долларын үнэтэй, шүүлтүүртэй RZMask маскийг Монголын хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүдэд олгох хүсэлтэй байгаа аж.
Тэрбээр өөрийн Фэйсбүүкээрээ дамжуулан хандивын аянаа эхлүүлсэн бөгөөд “Улаанбаатар дэлхийн хамгийн их бохирдолтой хотуудын нэг. Бие давхар эмэгтэйчүүд болон хүүхдүүдэд маш хортойгоор нөлөөлж байна. Амьдралын түвшин доогуур айл өрхүүд хүйтэн өвлийг даван туулахын тулд дугуй, хаймар шатааж байна.
Ингэж шатааснаар эрүүл мэндэд нэн хортой утааг ялгаруулж байгаа бөгөөд энэ нь хотын амьдралын түвшин доогуур нутаг дэвсгэрт амьдарч байгаа хүмүүст илүү нөлөөлж байна.
Тиймээс бид орчин үеийн RZMask маскийг Монголын хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүдэд олгох хүсэлтэй байна. Шүүлтүүртэй нэг маск нэг өвөлд хангалттай.
Маск болгон 30 долларын үнэтэй. Нэг гэр бүлд таван маск авахад 150 ам доллар болно” гэжээ.
Трой Маршалл Улаанбаатарын нисэх буудлаас машинаар явахад л хортой агаарт бачимдаж, уушги нь шатаж байгаа мэт мэдрэмж төрсөн тухайгаа бичсэн байна. “Ийм нөхцөлд амьдарч байгаа хүүхдүүд болон томчуудыг хараад зүрх шимширч байна.
Бидэнд хандив өргөж, Монголд маск тараах энэ үйлсэд туслалцаа үзүүлж байгаа хүн бүхэнд талархлаа илэрхийлье. Бид хүмүүст өндөр чанартай маск тарааж байгаадаа баяртай байна.
Илүү олон хүний эрүүл мэнд, амь амьдралыг аврахад тусалж, 30 доллараар маск худалдаж авахад хандив өргөхийг хүсэж байна” гэжээ.
Хандив өгөх хүсэлтэй бол дараах линкээр орно уу. https://app.clovergive.com/app/Giving/tmm