Мэмфис Гриззлис багийн эсрэг 57 оноо аваад байсан Жэймс Харден өнөөдөр Брүүклин Нэтс багийн эсрэг 58 оноо авч хоёр тоглолт дараалан 50-аас дээш оноо авлаа.
Энэ улиралд хоёр тоглолт дараалан 50+ оноо авсан анхны тоглогч болсон ба түүний 17 тоглолт дараалан 30+ оноо аваад байсан цуврал 18 болж байна.
Хэдий Хьюстон Рокетс үндсэн цаг дуусахад 2 минут үлдээд байхад 10 гаруй оноогоор хожиж байсан ч Брүүклин Нэтс баг гайхалтай эргэн ирэлт хийж үндсэн цаг 131:131 харьцаатай тэнцсэнээр нэмэлт цагт тоглолт шийдэгдэхээр болсон юм. Нэмэлт цагийн төгсгөлд Брүүклин Нэтс 8:0 гэсэн онооны давуу байдал үүсгэж улмаар 145:142 харьцаатайгаар ялалт байгуулан Жэймс Хардены 58 онооны үдэшлэгийг нураалаа.
Нэтсээс Спенсэр Динвидди 33 оноо, 10 оновчтой дамжуулалт, Дэммарэ Кэрролл 22 оноо, Трэвеон Грэм 21 оноо авсан бол Жарретт Аллэн гайхалтай тоглож 20 оноо 24 самбар авчээ. Харин Хьюстон Рокетс багаас Жэймс Харден 58 оноо, 10 самбар, ПЖ.Такер 20 оноо, Эрик Гордон гэмтлээс ирж 20 оноо авсан ч хожил авч чадсангүй.
Сонирхуулахад Жэймс Харден энэ улирал дөрвөн удаа 50+оноо авахдаа хоёр тоглолтонд л хожоод байна.
- Вашингтон Уизардс багийн эсрэг 54 оноо ( хожигдол )
- Лос Анжелес Лэйкерс багийн эсрэг 50 оноо ( хожил )
- Мэмфис Гриззлис багийн эсрэг 57 оноо ( хожил )
- Брүүклин Нэтс багийн эсрэг 58 оноо ( хожигдол )