“LVMH” компани хувцас, савхин эдлэл, гоёл чимэглэлийн тансаг зэрэглэлийн брэнд шинээр хөгжүүлэхэд дуучин Рианнатай хамтарч ажиллахаар болсон талаар “WWD” мэдээллээ.
Рианна “LVMH” компанийн брэнд инкубатор “Kendo”-той хамтарч 2017 оны есдүгээр сард гоо сайхны “Fenty Beauty” компаниа байгуулж байсан юм. Алдарт дуучны брэнд борлуулалтаа эхэлсэн эхний сардаа 70 сая ам.долларын орлого олжээ.
“Fenty Beauty” брэнд одоогоор 40 өнгийн гэрэл сүүдэр, уруулын будаг, нүүр будгийн багс санал болгож байна. Мөн 2017 онд буюу үүсгэн байгуулагдсан ондоо “WWD Beauty” компанийн шалгаруулдаг гоо сайхны салбарын шилдэг компаниар тодорчээ. “Fenty Beauty”-ийн жижиглэн худалдааны борлуулалт 2018 онд 500 сая ам.доллар хүрнэ гэж “LVMH” таамаглаж байна.
С.Өлзийбуян