2019 оны эхэнд инфляци дунджаар 7.6 хувьтай байна гэх хүлээлт банкнуудад зонхилж байгаа талаар Монголбанкны түүвэр судалгаанд онцолсон байна. Интервалыг харвал банкнуудын инфляцийн хүлээлт 6-8.9 хувьд хэлбэлзэж байгаа юм.
Харин Монголбанк цалин болон төсвийн зардал өсөж, дотоод эрэлт нэмэгдсэнээр 2019-2020 онд инфляци өсөхөөр байна гэж инфляцийн төлөв байдлын тайландаа дурдсан байна. Мөн цаашид инфляцийн төсөөлөлд тодорхой бус байдал үүсгэж буй гурван хүчин зүйлсээр бараа, бүтээгдэхүүний нийлүүлэлтийн доголдол, цалингийн өсөлт, Засгийн газрын хэрэглээ, газрын тосны үнийн өсөлтийг нэрлэжээ.
2018 оны сүүлийн сард улсын инфляци 8.1 хувь, Улаанбаатарын инфляци 9.7 хувьтай байна гэж Үндэсний статистикийн хороо мэдээлсэн
2018 оны сүүлийн сард улсын инфляци 8.1 хувь, Улаанбаатарын инфляци 9.7 хувьтай байна гэж Үндэсний статистикийн хороо мэдээлсэн юм. Харин богино хугацаанд хэлбэлзэл үүсгэж буй түр зуурын шинжтэй үнийн өөрчлөлтийг хассан суурь инфляци оны эхнээс харьцангуй тогтвортой хадгалагдаж байгаа бөгөөд сүүлийн зургаан сарын хугацаанд 6.4-7.5 хувийн орчимд байна.
Инфляцид нийлүүлэлтийн шинжтэй бараа, бүтээгдэхүүний үнэ голлон нөлөөлж байгаа гэж Монголбанк онцолсон юм. Тухайлбал, 2018 оны эхний 11 сард мах, шатахуун, хатуу түлш гэсэн гурван төрлийн бүтээгдэхүүний үнэ Улаанбаатар хотын жилийн инфляцийн 53.8 хувийг дангаараа бүрдүүлсэн гэж мэдээлж байв. 2018 онд махны экспорт түүхэн дээд хэмжээнд хүрсэн бол автобензиний импортын үнэ 19.5 хувиар өсжээ.
Цаашид Монголбанк инфляцийг найман хувьд хадгалах зорилтоо хэвээр нь хадгална гэж 2019 оны Мөнгөний бодлогын үндсэн чиглэлдээ тусгаад байна.
Б.Бямбасүрэн