УИХ дахь АН-ын бүлгээс УИХ-ын даргыг огцруулах асуудал сунжирвал АН-ын бүлэг ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулж, энэ асуудлыг цэгцлэх ёстой гэсэн байр суурьтай байгаа талаараа мэдээллээ.
УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын даргыг огцруулдаг болох хуулийн заалт бүхий хуулийг баталсан. Хуулийн хэрэгжиж эхлэх хугацаа энэ сарын 15. УИХ-ын чуулган хуулийнхаа хугацаанд хоёрдугаар сарын 10-нд завсарлах ёстой. Нийт 50-иас доошгүй хуралдах ёстой. Хэрэв УИХ-ын даргыг огцруулах асуудал сунжирвал АН-ын бүлэг ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулж, энэ асуудлыг цэгцлэх ёстой гэсэн байр суурьтай байна. Бүх асуудал хуулийн хүрээнд байх ёстой” гэсэн юм.
Л.Болд гишүүн АН-ын үндсэн дүрмийн дагуу өргөдлөө гаргах үүрэгтэй. Эхний өргөдөл нь намын үндсэн дүрэмд нийцээгүй гэдгийг бид дуулгасан
Мөн АН-ын бүлгээс өнгөрсөн долоо хоногт УИХ-ыг тараах, ээлжит бус сонгуулийг зарлан явуулах тухай тогтоолын төсөлд гишүүдээс гарын үсэг зуруулж буй. Тогтоолын төслийг дэмжих гарын үсэг зурсан гишүүдийн тоо 14-д хүрсэн байна. Иргэдийн 80 хувь нь тарах нь зүйтэй гэдэг саналтай байгаа бөгөөд өнөөдрийн үүсээд байгаа нөхцөл байдал, УИХ-ын дарга, төдийгүй УИХ-ын өөрийнх нь үйл ажиллагааны асуудалтай холбоотой гэдгийг бид хаа хаанаа эрүүлээр ойлгох хэрэгтэй гэдгийг онцоллоо.
Харин УИХ-ын гишүүн Л.Болдын намаасаа гарах хүсэлтийг яагаад шийдвэрлэхгүй өнөөдрийг хүрсэн талаар Д.Эрдэнэбат “Л.Болд гишүүний тухайд өнөөдрийг хүртэл АН-ыг гишүүн хэвээр байна. Л.Болд гишүүн АН-ын үндсэн дүрмийн дагуу өргөдлөө гаргах үүрэгтэй. Эхний өргөдөл нь намын үндсэн дүрэмд нийцээгүй гэдгийг дуулгасан. Нэгдүгээр сарын 17-нд Л.Болд гишүүн үндсэн дүрмийн хүрээнд анхан шатны байгууллагад өргөдлөө гаргасан. АН энэ өргөдлийг хүлээж авсан. Одоо бол АН-ын өөрийнх нь шийдэх асуудал үлдсэн. Хэрэв АН-аас Л.Болд гишүүнийг албан ёсоор намаас чөлөөллөө гэдэг шийдвэрийг бүлэгт ирүүлэх юм бол бид энэ асуудлыг авч хэлэлцэнэ” гэлээ.