Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат, Монгол улсын начин “бага” хэмээх Т.Самдангийн хүү, волейболын спортын ОУХМ, аймгийн арслан Доржваанчигийн нэрэмжит Их Монголын Хүчтэн Дэвжээний бөхчүүдийн энэ оны эхний барилдаан амжилттай боллоо.
Барилдаанд улсын харцага Х.Гантулга, улсын начин Б.Сангисүрэн, Л.Батзориг, Ц.Чимэддорж нарын тэргүүтэй 56 бөх хүч сориход Өлзийт сумын харьяат, улсын начин Лутын Батзориг уран, сийрэг барилдан, зургаа давж түрүүлсэн бол Тарагт сумын харьяат, улсын начин Батмөнхийн Сангисүрэн бэлтгэл сайн байгаагаа харуулж, бяртай, тэвчээртэй барилдан үзүүрлэлээ. Их шөвөгт улсын харцага Х.Гантулга, аймгийн арслан Т.Ядамсүрэн нар шалгарав. Харин дунд шөвөгт аймгийн арслан Б.Батдорж, Ж.Наранбаатар, Б.Цэдэнсодном нар үлдлээ.
Энэ сарын барилдааныг Төгрөг сумын ЗДТГ, ИТХ, тус сумын Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөл, Төгрөг сумын бөхийн холбоо, Их Монголын Хүчтэн Дэвжээтэй хамтран зохион байгуулсан бөгөөд тус дэвжээнээс ирэх сард Хархорин сумын харьяат, улсын заан “том” хэмээх Ц.Санжаагийн нэрэмжит барилдааныг зохион байгуулахаар төлөвлөжээ.
С.Доржваанчиг арслангийн нэрэмжит барилдааны дүйзийг гурвын даваанаас үзнэ үү.
Гурвын даваа
- У.х Х.ГАНТУЛГА – а.н Н.Даваадагва
- У.н Б.САНГИСҮРЭН – с.з Ч.Бямбадорж
- У.н Л.БАТЗОРИГ – а.х Т.Идэрдорж
- А.а Т.ЯДАМСҮРЭН – а.н Н.Загархорол
- А.а Б.БАТДОРЖ – а.н Ж.Бямбадонид
- А.а Ж.НАРАНБААТАР – а.х Г.Эрдэнэбаяр
- А.а Б.ЦЭДЭНСОДНОМ – а.х Б.Лхагва-Очир
Дөрвийн даваа
- Х.ГАНТУЛГА – гоцлов
- Б.САНГИСҮРЭН – Б.Цэдэнсодном
- Л.БАТЗОРИГ – Ж.Наранбаатар
- Т.ЯДАМСҮРЭН – Б.Батдорж
Тавын даваа
- Х.Гантулга – Б.САНГИСҮРЭН
- Л.БАТЗОРИГ – Т.Ядамсүрэн
Зургаагийн даваа
- Б.Сангисүрэн – Л.БАТЗОРИГ
Т.Түмэндэмбэрэл