ХҮҮХДЭД ГАР УТАС ҮЗҮҮЛЖ АРГАЦААХ НЬ ХҮРТЭЛ ҮЛ ХАЙХРАХ ХҮЧИРХИЙЛЛИЙН НЭГ ХЭЛБЭР
Эцэг эх, асран хамгаалагч нар хүүхдийг үл хайхрах төдийд л тэдний эрх зөрчигдөж эхэлдэг ажээ. Бид бие махбодийн, эдийн засгийн, сэтгэл санааны, бэлгийн гэх мэт хүчирхийллийн хэлбэрүүдийг ихэвчлэн ярьдаг. Гэвч бидний тэр бүр дурсдаггүй, нүдэнд ил харагддаггүй боловч маш хор хөнөөлтэй хэлбэр бол үл хайхрах хүчирхийлэл юм.
Үл хайхрах нь хүүхдийн сэтгэл зүйг гэмтээдэг гэдгийг хүмүүс төдийлөн мэддэггүй ажээ. Багаасаа хайрлуулж, халамжлуулаагүй, хэнд ч хэрэггүй мэт мэдрэмж авна гэдэг хэчнээн аймшигтай билээ. Та хүүхдэдээ гар хүрдэггүй ч тэднийг үл тоосноор насанд хүрсэн хойно нь ч хор уршиг учруулж болохуйц үл хайхрах хүчирхийллийг чимээгүй үйлдэж байдгаа мэддэггүй юм.
Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж уншина уу.
ОНЦГОЙ ГАВЬЯА БАЙГУУЛСАН ГУРВАН АЛБА ХААГЧИД 16 САЯ ТӨГРӨГ ОЛГОЛОО
Гамшиг, осол, аюулт үзэгдлийн бүс болон хүний гоц халдварт өвчний голомтод аврах, эмчлэх, сувилах, хор уршгийг арилгах, сэргээн босгох ажиллагаанд эр зориг, мэргэжлийн ур чадвар гарган оролцож Онцгой гавьяа байгуулсан гурван алба хаагчид 16 сая төгрөгийг олголоо.
НОБГ-ын нийслэлийн Аврах анги-105-ын аврагч, ахлах ахлагч Х.Цогбадрах, Дорнод аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн аврагч, ахлах ахлагч Б.Эрхэмбаяр, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын бүлгийн дарга, ахлах дэслэгч Х.Мөнхбат нарт дээрх урамшууллыг олгосон байна.
Тухайлбал, Х.Мөнхбат нь “НИК Петровис” компанийн гурван ажилтан шатахуун ачсан “Урал марк”-ийн хоёр автомашинтай Мөрөн сумаас Ренчинлхүмбэ сумруу Хөвсгөл нуурын мөсөн дээгүүр тээвэр хийж яваад нуурын мөс цөмөрч осолдсон дуудлагаар 35-45 градусын хүйтэнд 47 м-ийн гүнд гурван хоног нийт 9 удаагийн шумбалт хийж, 1 хүний цогцсыг гаргасан бол хоёр автомашиныг Хөвсгөл нууранд шатахуун асгалгүйгээр татан гаргах ажиллагааг амжилттай гүйцэтгэхэд оролцсон байна. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж уншаарай.
Ж.ЭРХЭМБААТАР: ЁС ЗҮЙГҮЙ УЛСТӨРЧДӨӨС ТӨРИЙН АЛБАН ХААГЧДАА ХАМГААЛАХ ЦАГ ИРЖЭЭ
Төр гэж юу юм бэ, хэн юм бэ? Ерөнхий сайд уу, Ерөнхийлөгч үү, УИХ-ын гишүүд үү?
Үнэндээ бол дээрх гурваас гадна төрийн үйлчилгээг бидэнд үзүүлж байгаа бүхий л албан тушаалтнууд, төрийн алба бүхэлдээ ТӨР юм. Төр бол Монгол Улсыг хөдөлгөгч гол хөдөлгүүр. Харин төрийг хүчгүйдүүлж, чадваргүй болгож, мохоож байгааг нь төрийн эсрэг гэмт хэрэг, эх орноосоо урвасан үйлдэл гэж нэрлэж болмоор.
Ийм үйлдлүүдийг сүүлийн 20 жилд улстөрчид тун ч гарамгай хийж байна. Шалтгаан нь ердөө өөрсдийнхөө улстөрийн амьдралын хугацааг урт болгох гэж. Төрийн эрх барих дээд албан тушаалд урт, удаан хугацаагаар суух гэсэн аминчхан, намчирхсан үзэл нь улсынхаа эрх ашгийг хөсөр хаяхад хүргэжээ.
Ярилцлагыг ЭНД дарж хүлээн авна уу.
НМХГ: НИЙСЛЭЛИЙН ХЭМЖЭЭНД 314 ГАХАЙ, 3.3 ТОНН ГАХАЙН МАХЫГ УСТГАЛД ОРУУЛЖЭЭ
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан удирдамжийн дагуу энэ сарын 9-нөөс эхлэн нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд урьдчилан сэргийлэх хяналт, шалгалтыг хийж байна.
Урьдчилсан хяналт шалгалтад 158 аж ахуйн нэгж, 950 иргэн нийт 1108 худалдааны төв, зах, сүлжээ дэлгүүр, хүнсний үйлдвэр, нийтийн хоолны газрууд хамрагджээ. Шалгалтаар 518 зөрчил илрүүлснээс 56.2 хувийг арилгуулсан бөгөөд 48 заалт бүхий 8 хугацаатай шаардлагыг өгсөн байна. 71 аж ахуй нэгж, иргэнд зөрчлийн хэрэг бүртгэлт явуулж 61 хэргийг хялбаршуулсан журмаар, 10 хэргийг зөрчлийн хэрэг нээн шалгаж байгаа бөгөөд 69 ААН, иргэнд 42.8 сая төгрөгийн торгууль ногдуулсан байна.
Мөн гахайн мялзан өвчин гарсантай холбоотойгоор Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн хэмжээнд өвчний шинж тэмдэг илэрсэн 314 амьд гахайг устгалд оруулжээ.
ФОТО: ИХ ТЭНГЭРИЙН АМНААС УЛААНБААТАР ИНГЭЖ ХАРАГДДАГ
Агаарын бохирдолд эрх баригчид яагаад санаа зовдоггүй юм бол гэх асуулт толгойд үргэлж эргэлдэнэ. Энгийн иргэд бид өдөр бүр шахам агаарын чанар ямар байгаад анхаарч, "утааг яах вэ" хэмээн тархиа гашилгана. Гэтэл эрх баригчид огт утаагүй орчинд амьдардаг мэт "би дарга болно, үгүй чи дарга болно" хэмээн сандал суудлын төлөө хэмлэлдэн тэмцэлдэнэ.
Шийдвэр гаргагчид, эрх мэдэлтнүүд, сайд дарга нар олноор амьдардаг Зайсангийн аманд очлоо. Энэхүү суурьшлын шинэ бүсүүдээс утаандаа амьдрах Улаанбаатарчууд бид ямар харагддаг бол оо хэмээн бодсоных.
Харин эндээс яагаад эрх баригчид, шийдвэр гаргагчид утаанд огт санаа зовдоггүй юм бол гэх асуултынхаа хариуг олох шиг болов. Учир нь тэртээх бараантах их утаан дунд амьдарч байгаа бидний дэргэд дарга нар үнэхээр утаагүй орчинд амьдарч байна.
Бид бол ердөө их утаан дундах чимээгүй хашгираан ажээ...
Фотог ЭНД дарж харна уу.