Энэ онд Монгол Улсад банкны салбар үүсэж хөгжсөний 95 жилийн тохиож байна. Ойг зургаадугаар сарын 2–ны өдөр тэмдэглэх юм.
Тэмдэглэлт ойг угтаж, Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар “Банкны хөгжил -95 жил” аяныг зургаан сарын хугацаанд хэрэгжүүлэхээр болж, аяныг өнөөдөр нээлээ. Аяны нээлтэд Монгол Улс дахь Олон Улсын санхүүгийн байгууллагууд, нийт арилжааны банкны төлөөлөл оролцож, аянд нэгдэн, хамтран хэрэгжүүлэхээр болж байна.
Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан хэлсэн үгэндээ, 1924 онд Зөвлөлт Орос Улстай хувь нийлүүлсэн Монголын худалдаа, аж үйлдвэрийн банкийг Нийслэл хүрээнд байгуулснаар манай улсад нэг шатлалт банкны тогтолцоо үүсжээ. Түүнээс хойш 70 шахам жилийн дараа буюу 1991 онд хоёр шатлалтай тогтолцоонд шилжиж, орчин үеийн банк үүссэнийг юуны өмнө дурдаад, банкны салбар хамгийн хурдтай хөгжиж буй салбаруудын нэг бөгөөд манай орны эдийн засгийн хөгжлийн чухал тулгуур, дэд бүтэц болж байгааг онцлон, цаашид тулгарч буй сорилтуудыг даван туулахад бүх нийтийн оролцоо чухал тул энэхүү аяныг хэрэгжүүлэх болсон гэв.
Аян хэрэгжих хугацаанд иргэд, харилцагчдад чиглэсэн үйл ажиллагааг өргөн хүрээнд зохион байгуулж, тэдний эрх ашгийг хамгаалахад чиглэсэн хуулийн орчин бүрдүүлэхэд анхаарах юм байна. Мөн ойг угтсан эрдэм шинжилгээний бага хурлууд, сургалт, уулзалтуудыг тогтмол зохион байгуулна гэж Төв банкнаас мэдээллээ.