Коммунист намаар удирдуулсан чөлөөт худалдаа, бизнест ээлтэй бодлого Вьетнамыг хөрөнгө оруулалтад хамгийн таатай Азийн эдийн засаг болгов. Хятад, АНУ-ын дунд өрнөж буй худалдааны дайны үед Ерөнхий сайд Нгуен Пук дэлхийд ийм дохио өгч буй. Тэрбээр Давосын эдийн засгийн чуулганд оролцохоор мордохын өмнө Bloomberg TV-д өгсөн ярилцлагадаа “Бид боломжийг ашиглахад бэлэн байна” хэмээн мэдэгджээ.
Вьетнам үйлдвэрлэгчдэд аюулгүй бүс гэдгээ зарласан нь чөлөөт худалдааны гэрээнүүд, харьцангуй хямд ажиллах хүч зэрэг давуу талтайн илрэл. Ноён Пук энэ бүх давуу талаа дэлхийн захирлуудын өмнө тунхаглахаар зэхэж буй. Тэрбээр “Бид экспортоо чанар ба тооны хувьд өсгөхийг оролдож байна. Бидний давуу талын тоонд далайн хүнс, хэрэглээний бараа, гутал болон цахилгаан бараа ордог. Экспортод чиглэсэн эдийн засаг болохын хамт өсөлтөө түргэтгэж, илүү орлоготой ажлын байр бий болгохыг эрмэлзэж байна” гэсэн юм.
Гэвч Хятадаас тус улс руу гадаадын компаниуд шилжих үйл явц эхлэл төдий байгаа. Үүний зэрэгцээ Вьетнамын эдийн засагт тулгарч буй бэрхшээлүүдийг дурдвал дэд бүтэц сайн хөгжөөгүй.
Мөн мэргэжилтэй ажилчид ховор учир оёдлоос бусад салбарт үйлдвэрлэгчдийг татахад хэцүү. Дэлхийн эдийн засгийн нөхцөл муудсаар байна. АНУ, Хятадын худалдааны дайн, дэлхийн өсөлт саарсан зэрэг нь экспортод дарамт учруулж байгаа тул Вьетнам шиг ДНБ-ээсээ хоёр дахин илүү худалдаа хийдэг орны хувьд бэрхшээл үүсгэнэ.
Үүний зэрэгцээ Вьетнамын эдийн засагт тулгарч буй бэрхшээлүүдийг дурдвал дэд бүтэц сайн хөгжөөгүй.
Вьетнамын гадаад худалдааны нийт эргэлтийн дөрөвний нэг нь Хятадад ногддог. Одоохондоо эдийн засаг нь хамгаалалттай мэт санагдаж буй. Ноён Пукийн хэлснээр энэ онд өсөлт 6.8 хувьд хүрч, тогтвортой байх төлөвтэй байна. Тэрбээр “Янз бүрийн салбарт өсөлтийн эрч хэвээр үргэлжилж буй тул зорилгоо хэрэгжүүлэх суурь сайн хэвээр байгаа” гэжээ. Тус улс 1980-аад онд “Дой Мой” хэмээх шинэчлэлийн бодлого хэрэгжүүлж эхэлснээс хойш 16 чөлөөт худалдааны гэрээ байгуулжээ.
Экспорт нь өнгөрсөн онд 244 тэрбум ам.долларт хүрч, дээд амжилт тогтоосон. АНУ-д 48 тэрбум ам.долларын бараа экспортолсон нь таван жилийн өмнөхөөс хоёр дахин өсчээ. Хэд хэдэн томоохон үйлдвэрлэгч Вьетнамд салбараа нээсний хамгийн том нь Samsung бөгөөд өнгөрсөн онд экспортын тавны нэгийг хангасан байна. Ноён Пук АНУ-ын захиргаа худалдааны эсрэг байр суурьтай байгаад түгшдэгээ илэрхийлээд, Вьетнам улс Америкаас импортоо нэмэгдүүлэхэд бэлэн байгааг мэдэгдэв.
Түүний хэлснээр энэ жил дэлхий дахинд “Худалдааны зөрчил, уур амьсгалын өөрчлөлт ба дэд бүтцийн хүртээмжгүй байдал саад болно” гээд, “Бид иргэддээ илүү их ажлын байр бий болгож, ядуурлыг бууруулна. Нэг хүнд ногдох орлогын хэмжээг дээшлүүлэхийн тулд эдийн засгаа жилдээ зургаагаас дээш хувиар өсгөж, дундаж орлогын хавхнаас гарах болно” хэмээв.
Ноён Пук эдгээр сайн төлөвтөө дэлхийн хөрөнгө оруулагчдыг итгүүлэх хэрэгтэй. Natixis фирмийн хүн ам, цалин, цахилгааны үнэ, ложистик зэргийг харьцуулсан зэрэглэлээр Вьетнам Азийн шинэ тутам долоон эдийн засгийг тэргүүлсэн байна.