Нэгэн үе Челси клуб болон Английн шигшээ багт хамтран зүтгэж байсан Фрэнк Лампард, Эшли Коул нар дахин нэг багт хүчин зүтгэхээр болжээ. Ф.Лампардын хувьд мэргэжлийн хөлбөмбөгчний замналдаа цэг тавьснаас хойш дасгалжуулагчийн ажлаа эхлүүлж өдгөө өөрийн орны Дэрби Каунти клубыг удирдах болсон билээ.
Тэгвэл түүний баг энэ өвлийн эхний наймаагаа хийж туршлагатай хамгаалагч Эшли Коулыг багтаа нэгтгэсэн байна. Амжилтын оргил үедээ дэлхийн хамгийн шилдэг жигүүрийн хамгаалагчаар нэрлэгдэж байсан Э.Коул энэ жил 38 нас хүрч байгаа бөгөөд сүүлийн 2 улиралд АНУ-ын Мэжор лигийн Лос Анжелес Галакси клубт хүчин зүтгэж байсан юм. Түүний Дербитэй байгуулсан гэрээ нь 6 сар үргэлжлэх бөгөөд энэ улирлыг дуустал тэрээр Англид тоглохоор болжээ.
Фрэнк Лампардын удирдаж байгаа Дерби энэ улирлыг тун боломжийн амжилттай үргэлжлүүлж байгаа. Тэд 13 хожил, 7 тэнцээ, 8 хожигдолтой Чэмпионшип лигийн хүснэгтийн 6-р байранд жагсаж байгаа. Энэ нь Премьер лиг рүү давшин орох боломжтой плейоффын байрлал юм.
Г.Баярмөнх