Хойд Америкийн хамгийн алдартай мэргэжлийн лигүүдийн нэг NFL-н шигшээ тоглолтод өрсөлдөх хоёр баг тодорлоо. Өчигдөр плейоффын хагас шигшээ тоглолтууд зэрэг зохион байгуулагдсан бөгөөд Канзас хотын Арроухэд цэнгэлдэхэд талбайн эзэн Канзас сити–Нью Энгландийн эсрэг тоглосон байна.
Энэхүү тоглолтонд зочин баг Нью Энгланд 37-31 харьцаатай ялалт байгуулснаар 53 дахь удаагийн Сүпер боулд өрсөлдөх эрхэээ авчээ. Энэ жил 60 жилийнхээ ойг тэмдэглэх тус багийн хувьд сүүлийн жилүүдэд маш тогтмол амжилттай яваа. Америкийн лигтээ 11 дэхь удаагаа түрүүлсэн тэд өмнө нь 10 удаа Сүпер боулд шалгарч тавд нь цомын эзэн болж байжээ.
Хамгийн сүүлд 2016 онд Атланта Фалконсыг буулган авч, лигийн аварга болж байсан түүхтэй. Домогт Том Брэдигийн эрин үед тус баг 9 удаа Америкийн лигийн аварга, 5 удаа Сүпер боулын эзэн болоод байгаа билээ.
Тэгвэл тэдний энэ удаагийн өрсөлдөгчид нь Лос Анжелес Рамс байх нь ээ. Тэдний хувьд хагас шигшээд Нью Орлеансыг 26-23 харьцаатай буулган авснаар шигшээ тоглолтод оролцох эрхээ авсан байна. Энэ багийн түүхийг эргэн харвал Кливлэнд, Сэнт Луйс, Лос Анжелес зэрэг хотуудыг дамжиж эцэст нь 2016 оноос дахин Лос Анжелес хотдоо ирээд байгаа юм. Тэд түүхэндээ нэг удаа Сүпер боулыг хүртэж байсан бөгөөд 1999 онд 36 дахь удаагийн Сүпер боулд ялалт байгуулж байсан аж.
Энэ жилийн Сүпер боул 2-р сарын 3-ны ням гарагт АНУ-ын Жоржия мужийн Атланта хотод байрлах Мерседес Бенз цэнгэлдэх хүрээлэнд болно.
Г.Баярмөнх