Тайваньд өөрийгөө бикинитэй уулчин хэмээн нэрлэдэг байсан 36 настай эмэгтэй золгүй явдлаар ууланд амиа алдсан байна.
Жижи Ву уулын өндөр оргилд гарч, усны хувцастай гэрэл зургаа авахуулан цахим хаягандаа нийтэлдэг байжээ. Түүний цахим хуудас 14,000 гаруй дагагчтай юм байна.
Уулчин эмэгтэй энэ сарын 11-ний өдөр Тайваний Юшань үндэсний паркийн ууланд авирахаар ганцаараа явжээ. Тэрбээр, уулын нарийхан хавцалд унаж бэртсэн бөгөөд хиймэл дагуулын утсаар найзтайгаа холбогдон тусламж дуудсан байна.
Тэр гэмтлээсээ болж хөдөлж чадахгүй байгаа гэдгээ хэлсэн гэнэ. Аврах багийнхан нисдэг тэрэгтэй хэргийн газар очих гэсэн боловч цаг агаарын хүнд нөхцөл байдлын улмаас удаа дараа буцжээ. Эцэст нь тэд даваа гарагт ууланд явган авиран очсон байна. Гэсэн ч уулчин эмэгтэй осгож амиа алдсан байжээ.
Тухайн үед агаарын температур шөнөдөө Цельсийн 2 градуст хүрээд байсан гэнэ. Аврах багийнхан Жижи Вуг дуудлага өгснөөс хойш 43 цагийн дараа очсон байна.
2018 онд Жижи Ву жилийн гуравны нэг буюу 127 өдрийг ууланд авирахад зарцуулаад байсан юм.
Эх сурвалж: Independent.co