Дэлхийн гол төв банкуудын мөнгөөр цэнэглдэг цонх хаагдаж эхэллээ. АНУ, евро бүс зэрэг хүчирхэг эдийн засгийн өсөлт удааширч, инфляц буурах хэрээр ёроолд нь тулгасан бодлогын хүү бүхий хямралаас зайлсхийх бодлогын уналт болж болзошгүй. Дараагийн эдийн засгийн сулралын эсрэг хэрэглэх нөөцөө шавхсан нь удаан хугацааны уналтад хүргэх аюултай.
“Дараагийн рецесс нүүрлэх цагт хэрэглэх нөөц байгаа гэхэд хэцүү болсон”-ыг Нью-Йоркийн Bank of America Merril Lynch-ийн глобал эдийн засгийн судалгааны тэргүүн Итан Харрис анхааруулж байна.
Мөн Европын Төв Банк хүүгээ есдүгээр сард бус 12 дугаар сард өсгөнө.
Манай гарагийн эдийн засгийн хэтийн төлөв, бодлого тодорхойлогч нар энэ долоо хоногт Швейцарын Давост чуулах дэлхийн Эдийн Засгийн форумын цөм байх болно. Чуулгантай уялдан Олон Улсын Валютын Сан дэлхийн эдийн засгийн төлөвийн тооцоогоо даваа гарагт шинэчлэн засварласан. Форумд оролцогчдын дотор Их Британийн төв банкны захирагч Марк Карни, Японы Төв Банкны тэргүүн Харухико Күродна нар бий.
Японы төв банк болон Европын Төв Банк энэ долоо хоногт бодлого тодорхойлох хуралдаантай ч аль аль нь бодлогоо өөрчлөхгүй гэсэн байр суурьтай байна. JPMorgan Chase&Co-гийн эдийн засагчид хөгжингүй улсуудын төв банкуудын дундаж бенчмарк индекс хямралын өмнөх үеийнхээс бараг хоёр хувь бага хэвээр байгааг тооцоолжээ.
Өнөөгийн эдийн засгийн нөхцөл, инфляцын үлбэгэр бага хэмжээний хувь нь цаашид зөрүү хэр багасах вэ гэсэн асуулт болов. Эдийн засагчид эдүгээ Холбооны Нөөцийн Систем бодлогын хүүгээ энэ онд анх тооцоолж байсанчлан дөрөв бус, ердөө хоёрхон удаа өсгөнө хэмээн тооцоолж байна.
Мөн Европын Төв Банк хүүгээ есдүгээр сард бус 12 дугаар сард өсгөнө. Ирэх жил тус банкны бодлогын хүү анх тооцоолсон гурав биш, хоёрхон удаа өснө хэмээн үзэх боллоо. Японы банкны 10 жилийн хугацаат үнэт цаасны өгөөж 2020 онд өснө гэсэн тооцоог эдийн засагчид бүр мөсөн орхив.
Төв банкууд даруйхан хэвийн бодлогодоо эргэн орвол дараагийн уналтыг гайгүйхэн давж чадна хэмээн зарим шинжээч үздэг. Гэтэл ийм байр суурийг эсэргүүцдэг бодлого тодорхойлогч нар тооцоогүйгээр бодлогоо чангатгах нь харин ч зайлсхийх гээд байгаа эдийн засгийн уналт руу түлхэнэ хэмээн тайлбарлаж байна.
Гэхдээ л дараагийн удаа хэрэглэх сум бага үлдсэн нь хөрөнгө оруулагчдыг түгшээх бололтой. Жишээ нь, Холбооны Нөөцийн Систем бодлогын хүүгийн зохистой хувь хэмжээг 2.25-2.5 хувиар тооцсон нь сүүлийн сулралын үед 500 суурь нэгжээр бууруулсны талд нь л хүрч байна.
Европын Төв Банк одоогийн нөхцөлд хүүгээ өсгөвөл дараа нь зөөлөн бодлого баримтлахаас аргагүйд хүрнэ хэмээн Evercore ISI-гийн төв банкны стратеги хариуцсан захирал Кришна Гуха анхааруулав. Хөрөнгө оруулагчид олширсноор хүү өсөх боломжтой тухай Европын Төв Банкны ерөнхийлөгч Марио Драгийн тайлбар хэрэгжих аргагүй зүйл хэмээн эдийн засагчид үзэж байна.
Европын Төв Банк бодлогоо чангатгах боломжоо хэдийн алдсан хэмээн HSBC Holdings-ын эдийн засагчид тооцоолов. Инфляцын хувь хэмжээ тэг рүү дөхсөөр байгааг үл харгалзан Японы Төв Банк үнэ өсгөх нэмэлт арга хэмжээ авахаас цааргалах болов. Уг байр суурь нь зарим талаар Японы хэт хөнгөн бодлоготой үүдэлтэй дарамтын тусгал гэлтэй.
“Японы Банк бараг дуусчихаад байгаа сумаа гамнах гэсэн хэрэг” хэмээн Хонконг дахь Natixis SA-гийн Ази, Номхон далай хариуцсан ерөнхий эдийн засагч Алисиа Гарсиа Эрреро үзэж байна. “Мөн байнга бодлогоо өөрчилдөг гэсэн муу нэрнээс өөрийгөө цэвэрлэх гэсэн бодлого” гэв. Дэлхийн санхүүгийн хямралаас болж төв банкууд хэдий хэр сум зарлагадсаныг Bank of America-гийн тооцооноос ойлгож болно.
Төв банкууд 2008 оны есдүгээр сард Lehman Brothers Holdings нурснаас хойш бодлогын хүүгээ 700 гаруй удаа бууруулж, 12 их наяд ам.долларын санхүүгийн актив худалдан авчээ. Дэлхийн улс орнуудын Засгийн газрын өр бараг 75 хувь өсөж, 66.5 их наяд ам.долларт хүрээд байна.
Зөвхөн АНУ-ын Холбооны Нөөцийн Систем л хямралын үеийн зохицуулалтаас ангижирч, 2015 оноос хойш есөн удаа бодлогын хүүгээ өсгөлөө. Мөн хямралын үеэр болон хямралын дараа худалдан авсан үнэт цааснаасаа бага багаар салж байгаа. Харин Европын Төв Банк, Японы Банк хүүгээ хасах хувьд дөхүү байлгах бодлого баримталсан хэвээр байна.