2018 оны гуравдугаар сард Grab-ын тухай мэдээ сенсац болж байв. Нутгийн старт-ап Зүүн өмнөд Ази дахь хамгийн том өрсөлдөгч Uber-ийг худалдан авч, хувьцааныхаа 27.5 хувийг эзэмшүүлэхээр тохиролцсон юм.
Куала Лумпур хотын нэгэн агуулахын өрөөнд байгуулагдсан унаа дуудах аппликейшны хувьд томоохон ялалт болж, төв байраа Сингапурт шилжүүлсний дээр зургаан улс руу тэлснээр зах зээлийн үнэлгээ нь зургаан тэрбум ам.долларт хүрэв. Bloomberg News-ийн сурвалжлагч би Grab ашиглан такси дуудаж, охиныхоо цэцэрлэг рүү хүргүүлэхээр шийдлээ.
Хэн нэгэн унаа дуудах үйлчилгээ нээх гэж байгаа бол хамгийн тохиромжтой газар нь Сингапур.
12 минутын хүргэлт 17.5 ам.доллар болсон нь жаахан үнэтэй мэт санагдавч гурван доллар орчим хөнгөлөлтийн код өгөв. Үнийн дайн явагдаж байгаа үед хөнгөлөлт санал болгох нь хэвийн зүйл. Хэн нэгэн унаа дуудах үйлчилгээ нээх гэж байгаа бол хамгийн тохиромжтой газар нь Сингапур.
Энд машин эзэмшихэд хамгийн их зардалтай бөгөөд замын түгжрэлийн хураамж төлөхөөс гадна 10 жил болоод заавал машинаа хаях хэрэг гардаг. Унаа дуудах үйлчилгээ нэвтрэхээс өмнө такси олоход бэрх байлаа.
Grab болон Uber зах зээлд өрсөлдөж эхлэхэд дуудлагын унаа таксинаас элбэг болсон ч жолооч нар туршлага муутай байлаа. Такси миний амьдардаг нарийн гудамжаар итгэлтэй сүлжин давхидаг бол Grab-ын жолооч нар мөлхөх мэт явж, хогийн сав дайрчихаад хараан зугтах энүүхэнд.
Эргэлт дээр хэд дахин оролдох зуур бусад жолооч хүлээхээс өөр аргагүй. Тэр өглөө надад тийм жолооч таарсан юм. Тэрбээр машиныхаа GPS-ыг дагасан боловч миний мэдэх дөт замаар явсангүй. Aппликейшн мэдэж байгаа биз гээд би ч дуугарсангүй.
Осол болоход би аянга дуугарав уу гэж бодлоо. Гэтэл аянга ч биш би хаалганы шил мөргөж буйгаа мэдэв. Бид зогсох ёстой уулзвар дээр зогсоогүй тул хар бензтэй мөргөлдсөн нь тэр. Дахиад их чимээ гарч, миний талын хаалгыг Honda мөргөөд зогсов. Нөгөө жолооч арай ядан хаалгаа онгойлгоод над руу харалгүй гараад явчихлаа. Би хашхирах гэж оролдсон ч дуу гарсангүй. Эцэст нэг эмэгтэй ирж, намайг хараад нөхөр рүү чинь утасдъя гэсэн билээ.
Гэхдээ унаа дуудах үйлчилгээ нэвтэрснээр хотуудын аюулгүй байдал дээрдсэн үү.
Нөхрийнхөө утсыг хэлж чадаагүй тул эмэгтэй миний утсыг аваад нөхрийг маань дуудаж, дараа нь түргэн тусламж дуудав. Эмнэлэгт ирээд шинжилгээ хийсний дараа эмч нар хүзүүний нугасны гэмтэл ба судас тасралт гэж оношиллоо. Өөрөөр хэлбэл, судас бөглөрөн цус алдах эрсдэл үүссэн гэсэн үг.
Grab-ын захирал Тан биеэр ирж, олон удаа уучлал гуйсан л даа. Гэхдээ унаа дуудах үйлчилгээ нэвтэрснээр хотуудын аюулгүй байдал дээрдсэн үү.
Өнгөрсөн оны эцсийн байдлаар Сингапурт 37000 хүн унаагаар үйлчлэх лицензтэй байв. Тэдний намайг осолд оруулдаг жолооч, 70 орчим настай Чиатай уулзахад 200 долларын торгууль төлчихөөд хоёр сарын дараа ажилдаа орсон байв.
Би түүнээс яагаад намайг хаяад зугтсаныг асуухад амандаа бувтнахаас өөр тоймтой юм хэлсэнгүй. Надад тохиолдсон ослыг тооцож үзэхэд би хүзүүний судсаа таслуулж, жолооч 3700 сингапур доллараар хохирсон боловч Grab надад ердөө 20 доллар төлсөн юм.
Эднийх бусдын адил аюулгүйн арга хэмжээгээ чангатгаж, аппликейшн дээрээ аюулын товчлуур байрлуулжээ. Түүнчлэн жолоочийн ажил, ядралт зэргийг хянах болсон байна. 2019 онд Grab аюулгүй байдалд оруулах хөрөнгөө хоёр дахин нэмэгдүүлэхээ зарлав. Гэвч эднийх ослын талаарх ямар ч мэдээлэл өгөхгүй байна. Би эдгэж ажилдаа орсон ч заримдаа өвдөлт мэдэрдэг.
Туршлагаас үзэхэд технологийн гэх асар их ашигтай, аварга компаниудад бид дэндүү их эрх мэдэл өгөөд байгаа юм биш үү гэсэн сэтгэгдэл төрж байна.