Урвуулагч хэмээх шороон гахай жилийн сар шинийн баяр болоход арав гаруй хоног үлдлээ. Монгол түмэн хот хөдөөгүй хаврын тэргүүн сарын шинийн баяртаа бэлдэж дор бүрнээ ажил төрлөө амжуулж яваа бизээ. Сар шинийн баярыг бөхийн барилдаангүйгээр төсөөлөх аргагүй. Ялангуяа өнөө жил Ч.Санжаадамба дөрөв дэхээ түрүүлж чадах уу, Э.Оюунболд түрүүлж чадах уу, Н.Батсуурь аварга буурь заах уу, О.Хангай босоо чигээрээ зогсох уу, Д.Анар бужигнуулах уу гээд олон таавар явж байгаа.
Бага наадмын эргэн тойронд байдаг зарим сонин содон мэдээг түүвэрлэн хүргэж байна. Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, дархан аварга Б.Бат-Эрдэнэ энэ барилдаанд 13 удаа түрүүлж дээд амжилт тогтоосон. Тэрбээр 11-т нь завсаргүй түрүүлж, дахин нэг рекорд амжилт үзүүлсэн юм.
Алдарт хоёр Мөнх аварга 22 настай байхдаа улсын заан цолтой байлаа. Цагаан сарын барилдаанд түрүүлсэн хамгийн залуу бөхөөр нэрлэгдсээр байна. Улсын аварга Д.Хадбаатар гурван удаа түрүүлэхдээ Ё.Ишгэн, Д.Цэрэнтогтох, Д.Долгорсүрэн нарын Өвөрхангайн бөхчүүдийг үзүүр, түрүүнд даван түрүүлж байв. Д.Хадбаатар аварга энэ гурван түрүүгээ улсын арслан цолтой байхдаа авч байжээ.
Улсын аварга Ч.Бээжин улсын арслан цолтой байхдаа гурван удаа үзүүрлэж байв. Өвөрхангай аймгийн бөхчүүд нийт 13 үзүүр авсан нь аймгуудын дээд амжилт юм. 1963, 1967, 1988, 2008, 2011, 2014, 2015 оны барилдаанд их шөвөгт аварга цолтон шалгарч байгаагүй юм. Аварга цолонд хүрээгүй түрүү авсан найман бөх нь Ч.Өвгөнхүү, Б.Ганбат, И.Доржсамбуу, Л.Сосорбарам, Ш.Мөнгөнбаатар Ц.Содномдорж, Д.Рагчаа нар юм.
Ж.Мөнхбат, Х.Баянмөнх, Б.Бат-Эрдэнэ, Д.Цэрэнтогтох, А.Сүхбат, Д.Сумъяабазар, Ч.Санжаадамба нарын аваргууд анх цагаан сараар түрүүлэхдээ улсын заан цолтой байв. Улсын цолгүй байхдаа түрүүлсэн бөхчүүд бол Ш.Мөнгөнбаатар, Ч.Санжаадамба нар билээ.
Улсын цолгүй байхдаа үзүүрлэсэн бөхчүүд бол Ц.Магалжав, Б.Ганбат, О.Хангай нар юм. Улсын начин цолтой түрүүлсэн хоёр бөх байдаг нь хоёулаа “Алдар” спорт хорооных. Тэд бол Монгол Улсын ардын багш, улсын харцага Ч.Өвгөнхүү, ардын багш, гавьяат тамирчин, улсын аварга О.Балжинням нар билээ.
Одоогийн байдлаар Хэнтий 13, Төв 12, Увс 11, Архангай долоо, Өвөрхангай тав, Булган, Сүхбаатар, Хөвсгөл хоёр, Сэлэнгэ, Ховд аймгийн бөхчүүд нэг түрүүлээд байна. Цагаан сарын барилдаанд түрүүлсэн бөх тэр жилийн улсын их баяр наадамд түрүүлсэн тохиолдол 23 удаа давтагджээ. Цагаан сарын барилдаанд түрүүлсэн бөхийг орхисон бөх тэр жилдээ түрүүлсэн тохиолдол 11 удаа гарчээ.
Цагаан сараар түрүүлсэн бөх улсын баяр наадамд үзүүрлэсэн тохиолдол найман удаа гарч байжээ. Мөн үзүүрлэсэн бөх үзүүрлэсэн тохиолдол 11 удаа гарч байсан юм. Ч.Санжаадамба 2010 сар шинээр түрүүлэхдээ гурван гол шагналыг нэг дор хамж байлаа. 1965, 1967, 1969, 1971, 1973, 1976, 1980, 1985, 1987, 2003 оны цагаан сарын барилдаанд хүч үзээгүй бөхчүүд улсын наадамд түрүүлжээ.
О.Наранбаатар