Хуан Гуайдо өөрийгөө Венесуэль улсын ерөнхийлөгчийн түр орлон үүрэг гүйцэтгэгч болж байгааг лхагва гарагт олон нийтэд зарлажээ.
35 настай Хуан Гуайдо нь Үндэсний Ассемблейн даргын албыг хашдаг бөгөөд сөрөг хүчний удирдагч юм. Тэрбээр, Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадурогийн эсрэг хөдөлгөөнийг эрчимжүүлээд байна.
Гуайдо Мадурог түрэмгийлэгч хэмээн нэрлээд, түүний социалист дэглэмийг нурааж, эрх чөлөөт сонгууль явуулж, шинэ засгийн газрыг байгуулна гэдгээ амлажээ. Ингэснээр гипер инфляци буюу эдийн засгийн гүн хямралаас гарах боломжтой гэж үзжээ.
АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп тус мэдэгдлийн дараа Венесуэлийн шинэ ерөнхийлөгчийг хүлээн зөвшөөрч байгаагаа зарлав. Үүний дараа Канад, Бразил, Колумби, Перу, Аргентин улсуудын эрх баригчид мөн Хуан Гуайдог хүлээн зөвшөөрчээ.
АНУ-ын гаргасан үйлдлийн хариуд Мадуро АНУ-тай дипломат харилцаагаа тасалж, тус улсын элчин сайдын яамны ажилтнуудыг 72 цагийн дотор нутаг дэвсгэрээсээ гарч явахыг шаардсан байна.
Харин Мадуро сөрөг хүчний намыг АНУ-ын тусламжтайгаар хөдөлгөөн өрнүүлж байгааг буруутгалаа. Тэрбээр, "Венесуэлийн дотоод хэрэгт гадаадын улс орнууд хангалттай оролцсон. Бидэнд хүч чадал бий. Энэ улсыг хамгаалах иргэд энд байна” гэсэн юм.