Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр Монгол Улсын Их сургуультай холбоотой шүүх хурал болно.
Тодруулбал, тус сургуулийн Хуулийн сургуулийн нэр бүхий таван оюутан сургалтын төлбөрийг үндэслэлгүй нэмсэн гэх нэхэмжлэлийг өнгөрсөн наймдугаар сарын 30-ны өдөр Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан бөгөөд өнөөдөр уг нэхэмжлэлийн дагуу 11.30 цагаас шүүх хурал нь болох юм.
Нэхэмжлэлийн дагуу өмнө нь гурван удаагийн урьдчилсан хэлэлцүүлгийг хийсэн бөгөөд шүүх хуралдаан өнөөдөр болж буй юм.
Оюутнуудын төлөөлөл нэхэмжлэл гаргах болсон шалтгаанаа “МУИС төлбөр нэмсэн тогтоолоо зургадугаар сард гаргасан ч танилцуулаагүй явсаар наймдугаар сарын 24-нд сургуулийнхаа вэбсайт дээр байршуулсан. Хичээл сонголт 25-нд эхэлсэн бөгөөд сонголт хийснээс хойш 24 цагийн дотор төлбөрөө төлөхгүй бол сонголт хүчингүй болж, дахин сонголт хийх шаардлагатай болдог. Өөрөөр хэлбэл сонголт хийснийхээ дараа шууд төлбөрөө хийх шаардлагатай болдог гэсэн үг. Тухайн үед яах аргагүй төлбөрөө төлсөн.
Сургууль оюутнуудын төлбөрийн нэмэгдэл 21 хувь гэдэг. Гэтэл дөрөвдүгээр түвшний оюутны төлбөрийн нэмэгдлийн ачаалал 48.4 хувь болж байна
Гэхдээ төлбөрийн нэмэгдэл нь үндэслэлтэй байгаагүй гэж үзэн наймдугаар сарын 30-ны өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Сургууль оюутнуудын төлбөрийн нэмэгдэл 21 хувь гэдэг. Гэтэл МУИС-ын оюутнуудын төлбөр төвшин буюу дамжаагаараа өөр. Тухайлбал, дөрөвдүгээр түвшний оюутны төлбөр өмнөх хичээлийн жилд нэг кредит цаг 76 мянга төлдөг байсан бол энэ хичээлийн жилд түвшингийн ялгаагүй болж, бүгд 111 мянган төгрөг болсон. Тэгэхээр эдгээр оюутанд ирж буй төлбөрийн нэмэгдлийн ачаалал 48.4 хувь болж байгаа юм. Гурван сарын дотор ингэж нэмэгдэх нь бодит тооцоолол биш хэмээн үзэж шүүхэд нэхэмжлэл гаргасан” хэмээн тайлбарласан юм.
Сургуулийн зүгээс төлбөрийн нэмэгдлийн талаар “МУИС-ын оюутны төлбөрийг тогтоохдоо Монгол Улсын Гэгээрлийн сайдын 1999 оны 107 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Их сургууль, коллежийн төсөв зохион сургалтын төлбөрийг тодорхойлох аргачлал” болон МУИС-ийн багц цагийн өртөг тооцох аргачлалаар бакалаврын багц цагийн өртгийг 2017 оны төсвийн гүйцэтгэлээр мөн 2018 оны төсвөөр дундаж бодит өртгийг тооцон гаргасан” гэсэн тайлбарыг өгчээ.