Унаа дуудлагын “Uber” компани автомат жолоодлогын нэгждээ гаднын хөрөнгө оруулалт татах боломжтой гэж компанийн Гүйцэтгэх захирал Дара Хосровшахи мэдэгдлээ.
“Uber” компани хөрөнгө оруулагчид хайж эхлээгүй. Автомат жолоодлогын нэгж нь жолоочгүй автомашин хөгжүүлэхээс гадна эгц дээшээ хөөрч буух буюу “Vtol” тээврийн хэрэгслийг бүтээхээр ажиллаж байгаа ажээ. Одоогоор энэхүү нэгжийн нийт хөрөнгө оруулалтын хэмжээ тодорхой болоогүй байна.
“Uber”-ээс гадна “Alphabet”-ийн “Waymo”, “Tesla” болон автомашины зах зээлийн томоохон тоглогчид автомат жолоодлогын технологийг хөгжүүлэхээр ажиллаж байгаа юм. Өнгөрсөн оны 12 дугаар сард “Waymo” компани автомат жолоодлоготой “Robo-Taxi” үйлчилгээг Аризона мужийн 400 хүний дунд туршихаар болсон ч одоо хүртэл аюулгүй байдлыг хамгаалах үүднээс жолооны ард хүн суусаар байгаа нь технологийн хөгжил хангалтгүй байгаагийн илэрхийлэл хэмээн ажиглагчид үзэж байна.
“Uber”-ийн автомат жолоодлогын туршилтын үеэр осол гарч, явган зорчигч амиа алдсан учир тус компани 11 дүгээр сард төслөө зогсоосон ч 12 дугаар сард сэргээгээд байгаа юм.
Б.Анхтуяа