Цахилгаан автомашин үйлдвэрлэгч “Tesla” компани “Model S”, “Model X” загварынхаа үйлдвэрлэлийг танахаар боллоо.
Энэхүү шийдвэрийг хөрөнгө оруулагчид "Өндөр үнэтэй цахилгаан автомашины зах зээлийн эрэлт тааруу байгаагийн илэрхийлэл" гэж үзсэнээр “Tesla”-ийн хувьцааны ханш буурчээ. “Tesla” компани “Model X”, “Model S” загварын автомашиныхаа өдөрт үйлдвэрлэх тоог танахаар төлөвлөж байгааг тус компанийн одоогийн болон хуучин ажилтнууд мэдээлсэн байна. Тус компани ч дээрх мэдээллийг үнэн гэдгийг баталгаажуулаад байна. Үүнээс өмнө “Tesla”-ийн Гүйцэтгэх захирал Илон Маск “Model S”, “Model X” загварын автомашины нэмэлт тоноглолгүй хувилбарын захиалгыг зогсооно гэж жиргэж байжээ. Энэхүү мэдэгдлийн үед “75D” болон “100D” хувилбаруудын үнийн зөрүү 15 мянган ам.доллар байсан юм.
“Tesla”-ийн хувьцааны ханш Нью-Йоркийн Хөрөнгийн биржид 3.79 хувиар унаж, лхагва гарагийн арилжааг хаалаа.
Б.Анхтуяа