Өнөөдөр Индиана Пэйсерс болон Торонто Рэпторс багуудын тоглолтын хоёрдугаар үед Виктор Оладипо өвдгөндөө гэмтэл авч дамнуурга дээр талбайг чөлөөлсөн. Тэгвэл урьдчилсан мэдээ гарч энэ улирал дуустал талбайд гарах боломжгүй болжээ. Маргааш Оладипо нарийвчилсан шинжилгээгээр орон хэдий хугацаанд талбайд гарахгүй нь тодорхой болно. Маргаашийн хариунаас Виктор Оладипогийн цаашдын карьер ч ээдрээтэй болж магадгүй байдалд хүрээд байгаа юм.
Өнгөрсөн улиралд карьертаа анх удаа бүх оддын тоглолтод оролцож, “Амжилт нь Ахисан Тоглогч”-ийн шагналыг хүртсэн Виктор Оладипо энэ улиралд багаа маш сайн удирдаж байсан билээ. Энэ улиралд тэрээр 19.2 оноо, 5.7 самбар, 5.3 оновчтой дамжуулалт, 1.7 бөмбөг таслалт, 42.3%-тай довтолж холын зайнаас 34.4%-тай шидэж байсан юм.
Индиана Пэйсерс энэ улиралд хамгаалалтын үзүүлэлтээр лигт дээгүүр бичигдэж байгаа бөгөөд эсрэг багтаа хамгийн бага оноо алдаж байгаа баг юм ( 103.1 оноо ). Плэйоффт өндөр амжилт гаргах магадлалтай улиралдаа ийнхүү багийн лидерээ улирал дуустал алдсан нь харамсалтай.
Виктор Оладипог алдсан Пэйсерс улирал дуустал сэлгээний гол оноо түүгч Тайрик Эвансыг гараанд гаргах магадлал өндөр байна.
Индиана Пэйсерс баг одоогоор 32 хожил 15 хожигдол гэсэн амжилтаар Дорнод бүсийн гуравдугаар байранд бичигдэж байна.