Эрт нярайн дархлаажуулалтын үйл ажиллагааг сайжруулах, туршлага солилцох уулзалт боллоо

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Сэтгүүлч Р.Адъяасүрэн

2019-01-26 14:00 GMT+8

Нийслэлийн Эрүүл мэндийн газраас Амгалан амаржих газартай хамтран энэ сарын 24-нд “Эрт нярайн дархлаажуултын үйл ажиллагааг сайжруулах, туршлага солилцох уулзалт”-ыг зохион байгууллаа. 

Тус уулзалтад нийслэлийн Өргөө, Хүрээ, Амгалан амаржих газар, “Таны төлөө бид” эмнэлэг болон Багануур, Налайх дүүргийн эрүүл мэндийн төвийн Чанарын албаны дарга, менежер, дархлаажуулалт хариуцсан халдвар судлагч эмч, вакцинатор сувилагч, нярайн эмч нарын төлөөллөөс бүрдсэн нийт 30 хүн оролцсон байна.

Уулзалтаар “НЭМГ-ийн харьяа амаржих газар, дүүргийн эрүүл мэндийн төвийн төрөх тасгуудын дархлаажуулалтын үйл ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын зорилт”,  “Дархлаажуулалтын үйл  ажиллагаанд нярайн эмчийн үүрэг” зэрэг илтгэл тавигдсан байна.

Энэ хүрээнд дархлаажуулалтын үйл ажиллагааг үнэлэх арга барилд сургах дадлагыг хийж, үр дүн тооцох аргад суралцсан төдийгүй Амгалан амаржих газарт нэвтрүүлсэн сайн туршлага болон шинээр хийсэн ажлуудтай танилцлаа.

Мөн оролцогчдын дунд “АХА” тэмцээнийг зохион байгуулсан бөгөөд дархлаажуулалтын талаар хийж буй сайн туршлагаа хуваалцаж, нийт 14 заалт бүхий зөвлөмж гаргалаа. Тус уулзалтыг зохион байгуулж, туршлага солилцох сургалт хийснээр эрт нярайн дархлаажуулах үйл ажиллагаанд тавих хяналт сайжрах юм гэж Нийслэлийн эрүүл мэндийн газраас мэдээллээ.

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд УИХ-ын гишүүдийн тоог 99 болгон нэмье гэж санал нэгдэв. Харин АН-ын зөвлөл болон Ерөнхийлөгч 108 байх ёстой гэсэн юм. Таны бодлоор УИХ-ын гишүүдийн тоо хэд байх нь зөв бэ?
Нийт 151 санал өгсөн байна.

Дээшээ