Өнгөрсөн долоо хоногт улс оронд өрнөсөн онцлох үйл явдлуудаас хүргэж байна.
“ХҮҮГ ЦОХИСОН НЬ НОТЛОГДСОН, ГЭХДЭЭ ҮХЛИЙН ШАЛТГААН БОЛСОН ЭСЭХ НЬ ТОДОРХОЙ БОЛООГҮЙ БАЙНА”
Энэ сарын 22-ны өдөр Дорноговь аймгийн Зүүнбаян дахь 336 дугаар ангид алба хааж байсан 19 настай цэрэг амиа алдсан хэрэг гарсан нь олон нийтийг сэрдхийлгэлээ. Амиа алдсан байлдагч А-ийн нурууны зураг нийтэд ил болсноор уг хэргийг цэргийн анги дахь дэглэлт, дарамтнаас үүдэлтэй гэх хардлага олон нийтэд түгсэн юм.
Цэргийн албан хаагчид бие биедээ гар хүрсэн болох нь тогтоогдсон. Бэлтгэл сургуулилтын үеэр ахлагч тухайн цэрэгт гар хүрсэн үйлдэл бий, бичлэгт хадгалагдсан
Цагдаагийн ерөнхий газраас аймгийн шинжээч талийгаачийн биед үзлэг хийгээд "Биедээ ил харагдах гэмтэл шархгүй" хэмээн бичсэн талаар мэдээлсэн юм. Мөн уг хэрэгтэй холбоотойгоор дахин үзлэг хийхээр зохион байгуулалтыг хийж, бие дээрх тухайн зулгаралтууд гадны нөлөөтэй юу гэдгийг дахин шалгаж нягтлахаар бүрэлдэхүүнийг томилсон талаар мэдээлэв.
Энэ талаар “Тухайн өдөр тэнд юу болсон талаар цэргүүд, гэрчээс мэдүүлэг авсан. Цэргийн албан хаагчид бие биедээ гар хүрсэн болох нь тогтоогдсон. Бэлтгэл сургуулилтын үеэр ахлагч тухайн цэрэгт гар хүрсэн үйлдэл бий, бичлэгт хадгалагдсан. Гэхдээ тэр үйлдэл үхлийн шалтгаан байв уу гэдгийг тогтоохоор ажиллаж байна. Шалгалт дөнгөж эхэлж байна" гэсэн юм.
Хэрэг мэдээллийн хэрэгслээр гарсны дараа Батлан хамгаалахын сайд Н.Энхболдоос сэтгүүлчид хэргийн талаар тодруулахад “Шалгалтын ажил үргэлжилж буй учир дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Сэтгүүлч та цэргийн албанд дэглэлт, дарамт байдаг гэлээ. Баримт нотолгоотой ярина уу. Худал мэдээлэл өгч болохгүй. Тийм зүйл байх ёсгүй” гэсээр явсан юм. Хэргийн учир шалтгаан тодорхойгүй байгаа хэдий ч зэвсэгт хүчний салбарт, үүрэг гүйцэтгэхээр явсан цэргийн алба хаагч цэргийн ангидаа амиа алдаад байхад эмгэнэл илэрхийлээгүй, ар гэрээс нь “худлаа” ч болов уучлалт гуйгаагүй нь мөн л олны эгдүүцлийг хүргэсэн.
Салбарт нь ийм хэрэг гарч байсан нь баримттай байхад “гүрийж” буй сайд, Зэвсэгт хүчний удирдлагууд буруугүй байсан ч хамгийн түрүүнд уучлалт гуйгаад, эмгэнэл илэрхийлэх нь хүн ёсны, хариуцлагын, ёс зүйн хувьд хамгийн эхний алхам баймаар
Хэрэг гарснаас хойш гурав хоногийн дараа Зэвсэгт хүчний жанжин штабаас уг хэрэг дээр ажиллаад ирсэн ажлын хэсэг мэдээлэл өгсөн юм. Дахиад л тэд ийм хэрэг гарсанд, 19 настай залуу амиа алдсанд хамгийн түрүүнд эмгэнэл илэрхийлж, уучлалт гуйх ёстой атал мэдээллийнхээ дунд эмгэнэл илэрхийлсэн. Ажлын хэсгийнхний дүгнэлтээр “Ангийн удирдлагаас өдөр тутмын үйл ажиллагаанд тавих хяналт сул, салбарын захирагч шийдвэр гаргахдаа цэргийн сахилгын дүрмийг зөрчсөн, эмнэлгийн анхны тусламжийг хожимдож үзүүлсэн” гэж гарсныг салбарын сайд, холбогдох албан тушаалтанд танилцуулжээ. Мөн хүүг жагсаалд гүйж байгаад бахардаж унахад нь дэвсэж, зодсон гэсэн өмгөөлөгчийн өгсөн мэдээлэлд “Жагсаал гүйцэхгүй байна гэж цохисон нь хажууд нь байсан цэргүүдийн мэдүүлгээр нотлогдсон. Гэхдээ энэ нь үхлийн шалтгаан болсон эсэх нь тогтоогдоогүй байна” гэсэн тайлбарыг өгсөн.
Зүүнбаян дахь 336 дугаар цэргийн ангид 2017 онд хугацаат цэргийн алба хаагчийг цемент дээр зогсоосноос хөл нь хөлдөж, хөлийнхөө найман хурууг тайруулсан хэрэг гарч байв. Түүнээс өмнө бэлтгэлийн үеэр хоёр цэрэг ч амиа алдаж байсан.
Салбарт нь ийм хэрэг гарч байсан нь баримттай байхад “гүрийж” буй сайд, Зэвсэгт хүчний удирдлагууд буруугүй байсан ч хамгийн түрүүнд уучлалт гуйгаад, эмгэнэл илэрхийлэх нь хүн ёсны, хариуцлагын, ёс зүйн хувьд хамгийн эхний алхам баймаар. 19 настай эх орноо хамгаалахаар явсан хүүгийн үхлийн шалтгаан хараахан тодорхой болоогүй, шалгалтын ажил үргэлжилж байна.
ОЛОН ЭЦЭГ ЭХИЙН МАГНАЙГ ТЭНИЙЛГЭСЭН “ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХДИЙН ХӨГЖЛИЙН ТӨВ” НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Баянгол дүүргийн 20-р хороо буюу Сонсголонгийн гүүрний зүүн хойно Моносийн эмийн үйлдвэрийн урд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан анхны төв энэ долоо хоногт ашиглалтад орлоо.
БНХАУ-ын Засгийн газрын 30 сая ам.долларын буцалтгүй тусламжийн хөрөнгө оруулалтаар барьсан 14990 метр квадрат талбайтай “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төв”-ийг энэ пүрэв гарагт манай улсад хүлээлгэн өгсөн юм.
Хөдөө орон нутаг, алслагдсан дүүргээс ирсэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд эцэг эхийн хамтаар 14-21 хоногоор хэвтэн эмчлүүлэх боломжтой
Олон улсын стандартад нийцсэн сэргээн засах төв нь 250 хүүхдийн хэвтэн эмчлүүлэх ортой, гадуур амбулатори эмчилгээнд өдөртөө 250 хүүхдэд үйлчлэх боломжтой бөгөөд өдөрт нийт 500 хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг сэргээн засах эмчилгээ, сургалтад хамруулах хүчин чадалтай юм.
Тус төвд хөдөө орон нутаг, алслагдсан дүүргээс ирсэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд эцэг эхийн хамтаар 14-21 хоногоор хэвтэн нарийн багажийн шинжилгээ, оношилгоо, сэргээн засах хөдөлгөөн засал, ахуй засал, хэл заслын эмчилгээ хийлгэхээс гадна протез, ортопедийг хийлгэн авч болох аж.
Үйл ажиллагааны хувьд өдрийн, түр байршуулан сэргээн засах, явуулын үйлчилгээ гэсэн хэлбэрээр үйл ажиллагаа явуулах бөгөөд хүүхдийн хөгжлийн бэрхшээлийн эрт илрүүлэлт, хөгжлийг дэмжих хөтөлбөр, техник технологийг эмчилгээ, оношилгоонд өргөн нэвтрүүлэх чиглэлээр ажиллах болохыг нээлтийн үеэр мэдээллээ.
“Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төв” нь эцэг эхчүүд, багш, эмч, нарийн мэргэжлийн сэргээн засалтын мэргэжилтнүүд, эрүүл мэнд, боловсрол, нийгэм сэтгэлзүйн чиглэлээр суралцаж буй оюутнуудад зориулсан сургалт судалгааны ажлыг хийх юм байна.
ХОЁР САР СУНЖИРСАН УИХ-ЫН ДАРГЫГ ОГЦРУУЛАХ АСУУДЛЫГ ИРЭХ МЯГМАР ГАРАГТ ЭЦЭСЛЭНЭ
Өнгөрсөн хоёр сарын хугацаанд улс орноо ч умартан нэг хэсэг нь “та огцор” нөгөө нэг нь “хуулийн дагуу л наад асуудлаа ярь” гэсэн яршигтай, төвөгтэй асуудал эцэслэх шийдвэрийг баасан гарагт ийнхүү гаргалаа.
Хуулийн дагуу асуудлыг хэлэлцээд мягмар гараг гэхэд дараагийн УИХ-ын дарга ажлаа хүлээн авах боломжтой
Сар гаран УИХ-ын чуулганы ирцийг бүрдүүлэхгүй бойкотлож, шөнө дөлөөр чуулганы хуралдааныг явуулан байж хуулиа баталж авсан “тэмцэгч гишүүд” баасан гарагийн өглөө УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулах тогтоолын төслийг 39 гишүүний гарын үсэгтэйгээр өөрт нь өргөн барьсан. Харин энэ асуудлыг хууль журмынх нь дагуу мягмар гарагт эцэслэн шийдвэрлэх боломжтой байгаа талаар УИХ-ын дарга мэдээлэл өгсөн юм.
Ингэхдээ тэрбээр “Хуулийн дагуу асуудлыг хэлэлцээд мягмар гараг гэхэд дараагийн УИХ-ын дарга ажлаа хүлээн авах боломжтой. Сар шинээс өмнө УИХ-ын шинэ дарга тодорч, төрийн золголтоо хийнэ” гэдгийг хэлж байв.
Тогтоолын төслийг өргөн барьсан гишүүдийн нэг Л.Оюун-Эрдэнэ баасан гарагийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд уг асуудлыг нэн яаралтай журмаар тухайн өдөртөө хэлэлцүүлэх горимын санал гаргасан юм. Гэвч уг саналыг УИХ-ын дарга хүлээн авах боломжгүй гэдгийг мэдээлсэн. Баасан гарагийн 13.00 цагаас УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хурал болж, ирэх мягмар гарагт УИХ-ын дарга М.Энхболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх саналыг УИХ-ын чуулганы хуралдаанаар эцэслэн шийдвэрлэхээр боллоо.
НАСНЫ ХИШИГ, ОДОНГИЙН МӨНГӨӨ АВАХ ГЭСЭН АХМАДУУД ХҮЙТЭНД ГАДАА ДУГААРЛАВ
2019 оны нэгдүгээр сарын Нийгмийн Халамжийн санхүүжилт Төрийн банканд орж ирээгүйгээс үүдэн Төрийн банкны салбар нэгжүүдэд халамжийн мөнгө хүлээсэн иргэд дараалал үүсгэлээ. Мөн насны хишиг, одонгийн мөнгөө авах гэсэн иргэд Төрийн банкны салбаруудад урт дараалал үүсгэсэн юм.
Капитал банк болон бусад банк халамжийн мөнгө олгохоос татгалзсан тул нийгмийн халамжийн санхүүжилтийг иргэдэд хүргэх үйлчилгээг Төрийн банк дангаараа үзүүлж байгаа нь ачаалал эрс нэмэгдэх шалтгаан болж байна гэдгийг Төрийн банкнаас мэдэгдээд байсан бол энэ долоо хоногийн пүрэв гарагаас ХААН, Капитал, Төрийн банкаар халамжийн мөнгийг иргэдэд олгож эхэлсэн.
Долоо хоногийн эхний өдөр ахмад настнууд хүйтэнд өглөө эрт ирж дугаарласан ч санхүүжилт ороогүй хэмээн мөнгөө авч чадалгүй хоёр дахь өдрөө авч буй талаараа учирлаж байсан. Гэтэл Сангийн яам Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газарт халамжийн санхүүжилтийг энэ сарын 16-нд олгосон хэмээн Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдэгдсэн юм.
10 НАСТАЙ ХҮҮ АМИА АЛДЛАА
Өнгөрөгч долоо хоногт Сүхбаатар аймагт хурдан морины үсэргээний үеэр 10 настай хүүхэд мориноос унаж амиа алдсан харамсалтай хэрэг гарсан талаар Хүний эрхийн үндэсний комиссоос мэдээлсэн. Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, хүйтний улиралд хурдан морины уралдаан зохион байгуулсны улмаас хурдан морь унаач хүүхдийн амь нас хохирсон, олон арван хүүхэд гэмтэж бэртсэн, хөгжлийн бэрхшээлтэй болсон эмгэнэлтэй явдал гарсаар байгааг тухай бүр анхааруулж, хүйтний улирал буюу өвөл хаврын улиралд хурдан морины уралдаан зохион байгуулахгүй, хүүхдээр хурдан морь унуулахгүй байх талаар Монгол Улсын Засгийн газарт болон Аймгийн Засаг дарга нарт удаа дараа зөвлөмж хүргүүлж байсан бөгөөд 2019 онд 21 аймгийн Засаг дарга нарт мөн хүргүүлээд байгаа аж.
Пүрэв гарагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр УИХ-ын гишүүн М.Оюунчимэг энэ асуудлыг хөндсөн юм. Харин Засгийн газрын хэрэг эрхлэг газрын дарга Г.Занданшатар энэ талаар “Засгийн газраас бүх аймгийн Засаг дарга нарт албан бичиг хүргүүлж, 12 нас хүртэлх насны хүүхдээр морь унуулахгүй байхыг даалгасан. М.Оюунчимэг гишүүний ярьсан асуудлыг бид аймгийн удирдлагуудаас асуулаа. Үсэргээний үеэр биш, морины ажил хийж байх үедээ унаж бэртэж нас барсан гэсэн хариу өглөө. Үүнийг хууль хяналтын байгууллага шалгаж байгаа юм байна” гэсэн хариуг өгсөн юм.
Танд санал болгох нийтлэлүүд:
- Эмхэлж цэгцлэхийн гайхамшгийг түгээгч Мари Кондогийн арга барил
- Ухаангүй удирдагчдын балгаар улсаа дампууруулсан ВЕНЕСУЭЛИЙН ЭМГЭНЭЛ
- Финландад сурагчдыг өрсөлдүүлэхийн оронд хүн болгож төлөвшүүлдэг
- Ерөнхий сайд нарын хэн нь ч УТААГ БУУРУУЛААГҮЙ
- Хүүхдэд гар утас үзүүлж аргацаах нь хүртэл үл хайхрах хүчирхийллийн нэг хэлбэр