ХААН Банкны Харилцагчийн мэдээллийн төв нэг дор 100 хүнд үйлчлэх хүчин чадалтай боллоо

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Бизнес мэдээ

2019-01-31 12:58 GMT+8

ХААН Банкны Харилцагчийн мэдээллийн төвийн 1800-1917 лавлах үйл ажиллагаагаа илүү өргөжүүлж, шинэ байранд нүүж орсноор нэгэн зэрэг 100 хүнд үйлчлэх хүчин чадалтай боллоо. Харилцагчдадаа банкны үйлчилгээг илүү ойртуулах, асуудлыг нь аль болох шуурхай шийдвэрлэж өгөх, үйлчилгээний чанараа улам сайжруулах зорилгоор ийнхүү хүн хүч, техник хэрэгслийн хүчин чадлыг өмнөхөөс 30 хувиар нэмэгдүүлсэн бөгөөд ийнхүү шинэчлэл хийснээр Харилцагчийн мэдээллийн төвийн 1800-1917 лавлах утасны үйлчилгээ банк санхүүгийн салбар дахь олон улсын стандарт бүхий Монголын №1 “Contact center” болж өргөжөөд буй юм.

ХААН Банкны Харилцагчийн мэдээллийн төв нь 1800-1917 лавлах утас, callcenter@khanbank.com и-мэйл, www.khanbank.com вэбийн чат, банкны албан ёсны фэйсбүүк, твиттер хаягаар, мөн киоскийн видео теллер зэрэг хэд хэдэн сувгаар банкны 38 төрлийн үйлчилгээг 24 цагийн турш харилцагчдадаа үзүүлж байна. Өөрөөр хэлбэл, ХААН Банкны харилцагчид заавал банк руу очилгүйгээр дээрх сувгуудад хандан бүтээгдэхүүн үйлчилгээний лавлагаа мэдээлэл, зөвлөгөө авах, гомдол санал, асуудлаа шийдвэрлүүлэх, мөн утсаар карт, цахим, телефон банк, мобайл банктай холбоотой бүх төрлийн үйлчилгээ авч цаг заваа хэмнэх давуу талтай юм. Мөн 1800-1917 лавлахын автомат хариулагчаас салбар тооцооны төвийн хаяг байршил, халамжийн санхүүжилт, интернэт, банкны үйлчилгээний бүх төрлийн заавар авах боломжтойн дээр бүртгэлтэй утаснаасаа гүйлгээ, шилжүүлэг хийх, төлбөр төлөх, дансны мэдээллээ хянах, засах зэрэг бусад үйлчилгээг авч болно. ХААН Банк өнгөрсөн оны сүүлчээс эхлэн Киоск машинаас Харилцагчийн мэдээллийн төвийн оператор руу видео дуудлага хийж, тусламж зөвлөгөө авах боломжийг бүрдүүлсэн нь харилцагчдын талархлыг хүлээгээд байгаа билээ.

ХААН Банкны Харилцагчийн мэдээллийн төв 2006 онд 1917 тусгай дугаарын лавлах утас, мэдээлэл үйлчилгээний дөрвөн ажилтантайгаар анх үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бол өдгөө хамрах цар хүрээ нь хэд дахин томорч, 134 ажилтантай, 24 цагийн үйлчилгээ үзүүлж байна.

Сонирхуулахад, Харилцагчийн мэдээллийн төв 2018 онд л гэхэд давхардсан тоогоор 7.4 сая хүнд үйлчилжээ. Нийт хандсан харилцагчдын 60 хувь нь тооцооны төвд очилгүйгээр банк санхүүгийн хэрэгцээт үйлчилгээгээ авч цаг заваа хэмнэсэн байна. 


Бид зогсолтгүй бүтээсээр...

GoGo Facebook Хуудас
 
 
Өргөн хэрэглээний, нэг удаагийн гялгар уутыг худалдаанд гаргах, хэрэглэхийг хориглосон шийдвэр гуравдугаар сарын 1-нээс хэрэгжинэ. Та гялгар уутны хэрэглээгээ багасгаж эхэлсэн үү?
Нийт 1765 санал өгсөн байна.

Дээшээ