ФОТО: МИАТ КОМПАНИЙН АГААРЫН ШИНЭ ХӨЛӨГ "ТОЛУЙ ХААН" ГАЗАРДЛАА
МИАТ компани агаарын хөлгийн тоог үе шаттай нэмэгдүүлэх төлөвлөгөөнийхөө дагуу “Боинг”, “Аволон” компанитай гурван талт хэлцэл хийж, дөрвөн ширхэг “Вoeing 737-8МАХ” агаарын хөлөг хүлээн авахаар болсон юм.
Хамгийн сүүлийн үеийн технологиор тоноглогдсон “Вoeing 737-8МАХ” агаарын хөлөг ижил төрлийн агаарын хөлгөөс түлшний зарцуулалт бага, найдвартай байдал, зорчигчдод илүү тав тухтай, байгаль орчинд ээлтэй байдлаараа давуу талтай.
Мөн зорчигч гар утас, таблетээрээ Wifi сүлжээ ашиглан агаарын хөлгийн үзвэрийн системтэй холбогдож Hollywood-ийн кино, үзвэрээс сонгон үзэх боломжтой аж. Энэхүү онгоцоо 12 жил түрээслэх бөгөөд хоёр дахь онгоцоо ирэх тавдугаар сард хүлээн авах юм.
ФОТО-г ЭНД дарж харна уу.
ЧУУЛГАН: Г.ЗАНДАНШАТАРЫГ УИХ-ЫН ДАРГААР СОНГОЛОО
Өчигдөр болсон МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаар УИХ-ын даргад Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатарыг нэр дэвшүүлэхийг дэмжсэн. Түүний нэрийг Ерөнхий сайд дэвшүүлсэн бөгөөд УЗ-ийн гишүүд асуулга асууж, дэмжин УИХ дахь МАН-ын бүлгийн хурлаар оруулахаар болсон юм.
УИХ дахь МАН-ын бүлэг 20.00 цаг хүртэл хуралдаж, 100 хувийн саналаар УИХ-ын шинэ даргад нэр дэвшүүлэхийг дэмжсэн. Харин өнөөдөр өглөө болсон Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд 19 гишүүнээс 13 нь оролцож, 100 хувийн саналаар дэмжсэн юм.
УИХ-ын чуулганд 63 гишүүн оролцсоноос 95.2 хувийн саналаар ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатарыг УИХ-ын даргаар сонголоо.
Г.Занданшатарын хэлсэн үгийг ЭНД дарж уншина уу.
ЧУУЛГАН: Ц.ЦОГЗОЛМААГ ОГЦРУУЛЖ, Я.СОДБААТАРЫГ ЧӨЛӨӨЛЛӨӨ
УИХ-ын даргын зөвлөл хуралдаж, хэлэлцэх асуудлын жагсаалтад Засгийн газрын гишүүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх болон огцруулах асуудлыг нэмж оруулсан гэдгийг УИХ-ын дарга Г.Занданшатар мэдээлсэн юм.
БСШУС-ын сайд Ц.Цогзолмааг УИХ-ын чуулганд оролцсон 56 гишүүний 40 нь дэмжсэнээр үүрэгт ажлаас нь огцрууллаа.
Зам тээвэр, хөгжлийн сайд Я.Содбаатарыг чуулганд оролцсон 55 гишүүний 38-ийн саналаар үүрэгт ажлаас нь чөлөөллөө.
Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж уншина уу.
ШИНЭ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖИЙГ ГУРВАН ЖИЛИЙН ДОТОР 267 САЯ АМ.ДОЛЛАРЫН ХӨРӨНГӨӨР БАРИНА
БНХАУ-аас Монгол улсад олгож буй хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр шинэ цэвэрлэх байгууламж барих ажил энэ хавар эхэлнэ. Өнөөдөр “Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих” төслийн гэрээнд гарын үсэг зурах ёслол боллоо.
Барилга, хот байгуулалтын яамны дэд сайд Б.Мөнхбаатар “Өнөөдөр Улаанбаатарын цэвэрлэх байгууламж хоногт 160 метр/куб бохир ус хүлээн авч байна. Харин шинэ байгууламж хоногт 250 мянган метр/куб бохир ус хүлээн авах хүчин чадалтай. Энэ байгууламжийг гурван жил буюу 36 сарын хугацаанд барих боллоо. Хүндрэл гарахгүй бол бид хугацаандаа хийх боломжтой. Төслийн нийт өртөг 267 сая ам.доллар” гэлээ.

ЕРӨНХИЙЛӨГЧ ТӨРИЙН СОЁРХОЛ ХҮРТЭЭНЭ
Энэ сарын 4-ний даваа гарагт Ерөнхийлөгч Төрийн ордны Есөн хөлт, цагаан тугт танхимд Монгол Улсын Төрийн соёрхол хүртээнэ. Одоогоор төрийн дээд шагналыг хэний ямар бүтээлд хүртээх нь тодорхойгүй байна.
Төрийн шагналыг шинжлэх ухаан, танин мэдэхүйн шинэ онцгой туурвил, анхдагч шинэ техник, технологи, урлаг, утга зохиолын шилдэг гарагмгай бүтээлд хүртээдэг.
Өнгөрсөн онд Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, "Монголын геологи ба ашигт малтмал” хэмээх найман боть бүтээлд Төрийн соёрхол хүртээсэн юм.