Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт П.И.Чайковскийн “Хунт нуур” балетыг өнөөдөр 17.00 цагт толилуулна.
"Хунт нуур" балет сонгодог урлагийг үнэлэн үздэг бүх улсын олон арван тайзнаа хэдэн мянган удаа тоглогдож, орон бүрийн үзэгчдэд нандин эрхэмсгийн дээдийн дээд бүтээл болсон юм.
Тэр дундаа Одетта-Одиллиягийн дүр эмэгтэй балетчин бүрийн уран чадвараа сорих, үзэгчдэд өөрийгөө харуулах хамгийн төгс бүтээлд тооцогддог байна. "Хунт нуур"балет хэмээх төрлийг төлөөлж чадахуйц өндөр алдарт хүрсэн бүтээл юм.
Манай дуурийн театрын тайзнаа энэ бүтээлийг 1975 оны 6-р сарын 28-ны өдөр удирдаач УГЗ Ж.Чулуун, УДБЭТ-ын зөвлөх балетмейстр АЖ, ХБ Б.Жамъяндагвын дэглэлтээр анх тогложээ. Хамгийн анхны Одетта, Одиллиягийн дүрийг АЖ Ю.Оюун, Зигфридийн дүрийг МУГЖ Э.Оюунбат, Алиа салбадайн дүрийг АЖ О.Ганбаатар нар тоглосон байна.