“Маамуу” хүүхэлдэйн киноны ШИНЭ АНГИУД бэлэн боллоо

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
А.Мишээл GoGo.mn

2019-02-02 18:25 GMT+8

Аами, Таамигийн адал явдлыг шимтэн үзэж, үргэлж магтаалын үгээр урам хайрлаж, биднийг дэмжиж ирсэн Та бүхэндээ баярлалаа.

Өхөөрдөм бяцхан хүүхдүүдийн маань үзэх дуртай үндэсний контент “Маамуу” цуврал хүүхэлдэйн киноны хамт олон энэ удаад хоёр шинэ ангиа сар шинийн баярын өдрүүдэд багачуудад хүргэхэд бэлэн болжээ.

Зөвхөн хүүхэд багачууд төдийгүй томчууд бидний хайрыг булаасан энэхүү бүтээлийн шинэ ангиас эхийн хайрын тухай болон гэр бүлтэйгээ хамт байх ямар чухал болохыг бяцхан үзэгчид маань ойлгож ухаарах юм. “Ээжийн хайр” нэртэй 11 дүгээр анги, мөн 12 дугаар анги болох “Хөөрхөн сэтгэл”-ийг Монголын Үндэсний олон нийтийн телевизээр хүлээн авч үзэх боломжтой.

Аами, Таамигийн шинэ адал явдалтай танилцах өдөр:

  • хоёрдугаар сарын 6-ны лхагва гарагт 09:45 цагаас
  • хоёрдугаар сарын 8-ны баасан гарагт 10:35 цагаас
  • хоёрдугаар сарын 9-ний бямба гарагт 12:20 цагаас МҮОНТВ-ээр хүлээн авч үзээрэй.

Дашрамд дурдахад, “Маамуу” цуврал хүүхэлдэйн кино Монгол Контентийн олон авьяаслаг залуусын нөр их хөдөлмөрийн үр дүнд бий болж, Та бүхэнд хүрдэг билээ.

Монгол Улсаа төлөөлөх үндэсний дүрийг бүтээхийн төлөө цаашид ч биднийг урмаар тэтгээрэй.

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд УИХ-ын гишүүдийн тоог 99 болгон нэмье гэж санал нэгдэв. Харин АН-ын зөвлөл болон Ерөнхийлөгч 108 байх ёстой гэсэн юм. Таны бодлоор УИХ-ын гишүүдийн тоо хэд байх нь зөв бэ?
Нийт 144 санал өгсөн байна.

Дээшээ