Хятадад гахайн мялзан өвчний улмаас нэг сая орчим гахайг устгажээ

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Э.Онон

2019-02-04 11:59 GMT+8

БНХАУ-д Африкийн гахайн мялзан өвчин тархсаны улмаас өнгөрсөн зургаан сарын хугацаанд нэг сая орчим гахайг устгасан байна. Уг өвчин өнгөрсөн оны наймдугаар сараас эхлэн Хятадад тархсан гэдгийг эрх баригчид баталжээ.

Хятад дэлхийн гахайн махны хэрэглээний хагасаас илүү хувь буюу 700 сая гахайг жилд гадаадын зах зээлд нийлүүлдэг. Харин АНУ-ын Хөдөө аж ахуйн яамны мэдээлснээр өнгөрсөн жил 1.6 сая гахайг экспортолсон байна.

Хэдийгээр гахайн мялзан өвчин хүнд аюулгүй ч гэсэн гахай туссан тохиолдолд үхэх нь тодорхой болдог. Одоогоор тус өвчний эмчилгээ болон вакцин байхгүй байна. 

Гахайн жижиг, дунд фермүүд шаардлагатай арга хэмжээг авч чаддаггүй тул өвчний тархалтыг бууруулахад  бэрхшээл тулгардаг гэнэ. Тиймээс Хятад улсын засгийн газар жижиг фермүүдийн тоог багасгах, том фермүүдийг байгуулах, дэгдэлт ихтэй газруудад хязгаарлалт хийх зэрэг олон арга хэмжээг авч байна.  

Эх сурвалж: CNN

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд УИХ-ын гишүүдийн тоог 99 болгон нэмье гэж санал нэгдэв. Харин АН-ын зөвлөл болон Ерөнхийлөгч 108 байх ёстой гэсэн юм. Таны бодлоор УИХ-ын гишүүдийн тоо хэд байх нь зөв бэ?
Нийт 156 санал өгсөн байна.

Дээшээ