Хятадад Цагаан сарын баярыг тэмдэглэхээр гэр бүлүүд жилдээ нэг халуун ам бүлээрээ цуглардаг билээ. Харин тус баярыг дагаад залуучууд хамаатнуудынхаа асуултад хариулах хүндхэн даалгавартай тулгардаг байна.
Тэд цалин, ажлын төлөвлөгөө, хүүхэд, гэрлэлт, хувийн амьдрал гээд л бүх асуултад хариулах хэрэгтэй болдог.
Энэ дарамт гэрээсээ хол сурдаг хүмүүст илүү тохиолддог гэнэ. Зарим нь илүү цагаар ажиллана гэх шалтгаар төрсөн нутагтаа очихоос зайлсхийж, зарим нь сэдэв солих сорилтыг давж гардаг байна.
Шанхай хотын солонгын танхимын найрал дуучид “Цагаан сарын баяраас амьд гарах заавар” буюу “Энэ бүхэн чиний сайн сайхны төлөө” гэх дуу гаргасныг цахим ертөнцөөр олон сая хүн үзжээ.
2010 онд байгуулагдсан найрал дуучид аялгуугаараа дамжуулан залуучуудын санааг зовоож буй түүхийг хуваалцахыг хүссэн байна. Найрал дуучдын нэг нь биеэрээ дарамт мэдэрсэн учраас энэхүү санааг гаргажээ.
Дууны үгээс сонирхуулбал:
Гэртээ харих бүртээ
Чи ямар асуулт хүлээж байгааг мэдэхгүй
Өө чи иржээ, жаахан махлаа юу даа?
Болзоонд явж байна уу?
Таалагддаг нэгэн байгаа юу?
Яагаад маргааш миний зохион байгуулах болзоонд явж болохгүй гэж?
Найз охин/залуутай юу?
Хэзээ хүнтэй суух гэж байна?
Сард цалин хэдийг авдаг вэ?
Яагаад манай компанид ирж ажиллаж болохгүй гэж?
Энэ бүхэн чиний л төлөө юм шүү...
“CGTN” мэдээний агентлаг Бээжин болон Шанхай хотын гудамжаар явж буй төрөл бүрийн насны хүмүүсээс баярын талаарх бодлыг асуусан байна.
Харин залуучууд болон эцэг эхчүүдийн хэзээ гэрлэж, хэзээ хүүхэдтэй болох тухай бодол зөрөх хандлагатай байжээ. Настай хүмүүс аль болох эрт гэр бүл зохиох нь зөв гэж үзсэн байна.
Гудамжинд явж буй залуучууд баярын өдрүүдэд хариулахыг хүсэхгүй байгаа асуултаасаа хуваалцжээ.
- Найз охин/залуутай юу? Хэзээ болох вэ?
- Чи яагаад одоог хүртэл тарган байгаа юм бэ?
- Хэзээ гэрлэж, хүүхэдтэй болох вэ?
- Чи их мөнгө олдог уу?
- Миний цалинг л битгий асуугаасай гэх зэргээр хариулсан байна.
Бээжинд амьдардаг Ку Жингжи гэх залуу “Бид яагаад хувийн асуулт асуудгийг ойлгож байна. Гэхдээ бид өөрсдийнхөө амьдралыг бүтээж чадна гэдэгт аав ээжүүд итгэх хэрэгтэй” гэж “CGTN” мэдээний агентлагт хэлжээ.
Солонгын танхимын найрал дуучдын нэг Гао Нинг “Залуучууд өөрөөсөө настай хүмүүстэй харилцан ярилцахыг хүсдэг. Гэхдээ тэд бидний амьдралыг харах өнцөг, сонголтыг хүндэтгэх хэрэгтэй. Эцэг эхтэйгээ байнга ярилцаж, үзэл бодлоо хуваалцаж бай. Би ээждээ бичлэг явуулсан. Энэ жилийн хувьд илүү амар тайван, аз жаргалтай Цагаан сар тэмдэглэнэ гэж найдаж байна” гэв.