Тайландын хааны эгч гуравдугаар сар болох Ерөнхий сайдын сонгуульд оролцохоор болжээ.
Гүнж Уболратана Махидол өдгөө 67 настай бөгөөд Ерөнхий сайд асан Таксин Шинаватрагийн намаас нэр дэвших аж. Гүнжийн энэхүү алхам нь хааны гэр бүл улстөрөөс ангид байдаг зарчмыг эвдэж байгаа хэрэг юм.
Юутай ч сонгууль гуравдугаар сарын 24-нд болохоор товлогджээ.
Гүнж Уболратана Махидол 1972 онд америк эртэй гэрлэсний улмаас хааны гэр бүлийн хэргэмээсээ татгалзаж, америк руу нүүж байжээ. Гэвч гэр бүлээ цуцлуулсны дараа Тайланд руугаа буцан иржээ. Тэрээр гурван хүүхэд төрүүлсэн боловч нэг нь эндэж, харин хоёр нь АНУ-д амьдардаг.