Баянхошуунд агаарын бохирдол хамгийн их байна

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Сэтгүүлч Э.Оргил GoGo.mn

2019-02-11 11:35 GMT+8

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг 11 байршлаас хянадаг харуулуудын өнөөдрийн 10.30 цагийн мэдээг хүргэж байна. 

Хотын хойд захын гэр хороолол Баянхошуу орчимд өнөөдрийн 10.30 цагийн байдлаар агаарын чанарын индекс 486 буюу их бохирдолтой байна. Улаанбаатар хотын бусад байршлаас хамгийн их бохирдолтой АЧИ ихэвчлэн 900-1000-ыг заадаг тус орчимд бохирдол өнөөдөр харьцангуй бага байна гэж үзэж болох юм. 

Харин Нисэх орчимд АЧИ 362, МҮОНРТ-ийн ойролцоох харуул 351, хотын төв Баруун 4 зам орчимд 11.15 цагийн байдлаар 295-ыг зааж байгаа нь бохирдол хамгийн ихтэйд тооцогдож байна.  
 

 

GoGo Facebook Хуудас
 
 
Өргөн хэрэглээний, нэг удаагийн гялгар уутыг худалдаанд гаргах, хэрэглэхийг хориглосон шийдвэр гуравдугаар сарын 1-нээс хэрэгжинэ. Та гялгар уутны хэрэглээгээ багасгаж эхэлсэн үү?
Нийт 1922 санал өгсөн байна.

Дээшээ