Уран бүтээлч Ж.Ариунтуяагийн "Дусал агаар" бие даасан үзэсгэлэнгийн нээлтөнөөдөр 19.00 цагаас Art Space 976-д эхэлнэ.
Жамбалдоржийн Ариунтуяа 2014 онд Соёл урлагийн их сургуулийн Дүрслэх урлагийн сургуулийг зураач мэргэжлээр төгсөж, 2015 онд “Миний Урлан” студи, “Тара” брэндийг найз нарынхаа хамт үүсгэн байгуулж, уран бүтээл туурвихын сацуу дүрслэх урлагийн хичээл, сургалт, төслүүдийг амжилттай хэрэгжүүлжээ.
2014-2016 онд Эрдэм төвд сайн дурын багшаар, 2014-2015 онд Цагаандарь галерейд зураач, зургийн багшаар ажиллаж 2014-2015 онд Монголын Урлагийн Зөвлөлийн “Урлагийн залуу манлайлагч”, 2016 онд Зориг Сангийн “Залуу манлайлагч”, Голомт банкны тэтгэлэгт хөтөлбөрт шалгаран оролцож байв.
СУИС, Урчуудын эвлэлийн хорооны Хавар, Гранд Арт, 100 ертөнц, Алтан бийр зэрэг 20 гаруй үзэсгэлэнд оролцож, хүүхдийн дотоод гадаадын зургийн уралдаануудаас 10 алт, 5 мөнгө, 1 хүрэл медаль, СУИС-аас шилдэг оюутан, уран бүтээлийн 7 шагнал, Монгол Солонгосын Гранд Арт үзэсгэлэнгээс Тэргүүн байрын шагнал хүртэж байсан өсөж яваа залуу уран бүтээлч юм байна.