Өмнөговь аймгийн Ханбогд сум, Оюутолгойн уурхайг холбосон 35.1 км замыг өнөөдөр нээлээ. Энэ зам ашиглалтад орсноор Оюу толгойн уурхайд ажилладаг Өмнөговийн иргэд ажилдаа явах, гэртээ харихдаа аюулгүй, тав тухтай зорчих болж байна. Нутгийн бусад иргэд мөн энэ замаар зорчиж ажил үйлсээ бүтээх юм.
Бургастайн гол, Бага булаг дээгүүр барьсан хоёр гүүр, замын өртөг 46 тэрбум төгрөгийг “Оюу толгой” ХХК санхүүжүүллээ. 2016 оны арваннэгдүгээр сард эхэлж, өнгөрсөн арванхоёрдугаар сард дууссан энэ төслийн гүйцэтгэгчээр нийт 26 компани ажиллажээ.
“Арж зам”,
“Анандын зам”,
“Заг инженеринг”,
“КАСМС” компаниуд голлон гүйцэтгэсэн юм.
ЗТХ-ийн сайд Я.Содбаатар өнгөрсөн арванхоёрдугаар сард энэ замыг үзээд замын ажил, тэр дундаа тэмдэг тэмдэглэгээг чанарын өндөр түвшинд гүйцэтгэснийг сайшаажээ. Улсын комисс хатуу хучилттай энэ замыг өнгөрсөн арванхоёрдугаар сарын 24-нд хүлээн авч, арванхоёрдугаар сарын сүүлчээр хөдөлгөөнийг нээжээ. Цаашид энэ зам орон нутгийн өмчлөлд байх юм.
Өдөрт 2800м хүртэл асфальтбетон дэвссэн нь Монголд тэргүүлэх үзүүлэлт.
Замын газар шорооны ажлыг хийхдээ даланг 20см-ээр үелэн 95 хувь хүртэл нягтаршуулсан бол хайрган дэд суурийг 98 хувь нягт, 20см зузаан хийсэн.
Үүн дээр 20 см цементээр бэхжүүлсэн суурь хийсний эцэст 4см суурь асфальтбетон, 3 см өнгө асфальтбетоноор хучжээ. Хугацаандаа чанартай хийж дуусгахын тулд хүн хүч, техникийн хүртээмжийг нэмэгдүүлж, өдөрт 2800м хүртэл асфальтбетон дэвссэн нь Монголдоо тэргүүлэх үзүүлэлт байлаа.
Зам хучилтад их хэмжээний материал орохоор байсан тул цементээр бэхжүүлсэн суурийн хольц, асфальтбетон хольц, бетон зуурмагийн үйлдвэрүүд яаралтай байгуулж, ашиглалтад нэвтрүүлжээ. Говийн материал тохиромж муутай байсан тул тухай бүрд нь нарийн шинжлэн, шаардлагатай тохиолдолд алсаас тээвэрлэсэн байна.
Тухайлбал, 300 орчим шинжилгээгээр баталгаажуулан 152100 м3 буталсан чулууг 90-110 км-ийн зайнаас нийлүүлсэн. Говийн хөрсний онцлогийг тооцон, чулуу шигтгэх замаар хөрсийг нь хүчитгэн тогтвортой болгон, зам барих явцад талбайд иж бүрэн лаборатори ажиллан, тогтмол шинжилж, ажлын явцад орц норм тогтоох 1200 орчим шинжилгээ хийж, материалуудын чанарыг баталгаажуулжээ.
35 км урт замын төслийн хүрээнд 64 болон 32 метрийн урттай хоёр гүүр байгуулсан талаар дурдсан. Зургаан сарын хугацаанд барьсан хоёр гүүр тус бүр 16м урттай 42 хүчитгэсэн дам нуруутай. Дам нуруудыг Улаанбаатарт үйлдвэрлэн, 710км замаар тээвэрлэн угсарсан нь авто замын салбарт шинэ үзэгдэл юм байна. Гүүрийн дам нурууг өргөж байрлуулахдаа эрсдэлийн үнэлгээ, журам зааварчилгаа, ажлын стандарт журам зэрэг аюулгүй ажиллагааны бичиг баримт боловсруулан нэвтрүүлсэн нь манай улсад тэр бүр ашигладаггүй, нүхт хавтан бүхий дам нурууг найдвартай суулгахад дөхөм болжээ.
Зам, гүүрийн барилгыг Монгол Улсад мөрдөж буй бүх стандарт журмын дагуу гүйцэтгэсэн байна. Зам тээврийн стандартыг “Оюу толгой”-н дотоод журам стандарттай нэгтгэн, аюулгүй ажиллагааны цогц журам мөрдөж ажилласан нь цаашид ч энэ төрлийн ажил хийхэд ихээхэн нэмэр болно гэж төсөл хэрэгжүүлэгчид үзэж байв.