Токиогийн олимпийг зохион байгуулах хорооноос 2020 оны зуны олимпийн медалийг хандиваар цугласан хаягдал цахилгаан бараа ашиглан хийх төлөвлөгөөг 2016 онд танилцуулсан. Энэ төлөвлөгөө амжилттай хэрэгжиж байгааг мэдэгджээ.
Мэдэгдэлд “Япон болон бусад улсын компани, олон нийт, тамирчид энэхүү саналыг маш их дэмжсэнээр 47,488 тн хаягдал цахилгаан бараа цуглуулсан” гэжээ.
Олимпийн зохион байгуулах хороо их хэмжээний цахилгаан барааны хаягдал цуглуулахын тулд хаягдал хураан авах цэгүүдийг шуудангийн газар болон олон нийтийн төвүүдэд олноор байгуулсан аж. Ингэснээр иргэд хаягдлаа хандивлах боломжтой болсон юм.
Цугласан хаягдлуудаас 2,700 кг хүрэл гарган авахаар зорьж байсан бөгөөд зохион байгуулах хороо энэхүү зорилтдоо хүрчээ. Өнгөрсөн аравдугаар сарын байдлаар зорилтот 30.3 кг алтныхаа 93.7 хувийг, 4,100 кг мөнгөний 85.4 хувийг цуглуулжээ.
Үүнээс хойш цуглуулсан алт, мөнгөний хэмжээг ахин тооцоогүй байгаа ч зохион байгуулах хорооны үзэж буйгаар хэдийнэ хангалттай алт, мөнгө цугласан гэжээ.
Энэ төлөвлөгөө ирэх сарын 31-нд дуусгавар болно. Харин медалийн загвар энэ зун тодорхой болох аж.
Эх сурвалж: The Verge