Refrigerdating нэртэй Самсунгийн шинэхэн үйлчилгээ бол хөргөгчний зураг дээр тулгуурлан хостой болгох болзооны апп юм.
Уг аппыг ашиглах тун энгийн. Бусад болзооны апп дээр та өөрийн зургаа оруулдаг бол энэхүү апп дээр өөрийн хөргөгчний зургийг оруулах ёстой. Ийнхүү аппын хэрэглэгч бусад хэрэглэгчдийн оруулсан хөргөгчний зургийг хараад таалагдаж байгаа эсэхээ илэрхийлнэ.
Юу идэж уудаг нь тухайн хүний зан аашийг илэрхийлдэг гэж үзсэний үндсэн дээр ийм үйлчилгээг нэвтрүүлжээ.
Анх уг санаа Швед улсад байрлах Самсунгийн салбарт бий болсон бөгөөд тус улсын нийт сууцны тэн хагаст нь ганц бие насанд хүрэгчид амьдардаг байна.
АНУ-ын 54 сая ганц бие насанд хүрэгчдийн 90 гаруй хувь нь ямар нэг байдлаар цахимаар танилцаж байсныг харуулсан судалгаа бий.
Эх сурвалж: Cnet