Ээлжит бус чуулганы тов гараагүй байна

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Сэтгүүлч Р.Адъяасүрэн

2019-02-11 17:15 GMT+8

УИХ-ын 2018 оны намрын ээлжит чуулган сар шинийн өмнөх долоо хоногийн бямба гарагт хаалтаа хийсэн.

УИХ-ын тухай хуульд зааснаар хаврын чуулган дөрөвдүгээр сарын 5-нд эхлэх ёстой ч намрын чуулган бүтэн хоёр сар орчим хуралдаагүй учир хэлэлцэх ёстой асуудлын ердөө 20 хувийг л хэлэлцсэн тул ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулахаар болсон юм.

Өөрөөр хэлбэл намрын ээлжит чуулганаар 24 асуудал хэлэлцэх тухай УИХ-ын даргын захирамж гарсан ч хаалт хийх үед ердөө 20 хувийг л шийдвэрлэсэн талаар мэдээлсэн.

УИХ-ын ээлжит чуулган гуравдугаар сард болох мэдээлэл байгаа ч тов хараахан гараагүй байгаа талаар УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

УИХ-ын даргын зөвлөлийн хурлаас ээлжит бус чуулган эхлэх хугацаа болон хэлэлцэх асуудлыг тогтох юм.

 

GoGo Facebook Хуудас
 
 

Дээшээ