Солонгосын Засгийн газрын ТЭТГЭЛГЭЭР магистр, докторт суралцуулах хөтөлбөр зарлалаа

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
А.Мишээл GoGo.mn

2019-02-11 18:00 GMT+8

2019 онд БНСУ-ын Засгийн газрын тэтгэлгээр магистр, докторт суралцах оюутанд тавигдах болзол (хураангуй)

1. Иргэншил
Монгол улсын иргэн байх (өөрөө болон эцэг эх бүгд Монгол улсын харъяат иргэн байна)

БНСУ-ын давхар иргэншилтэй бол материал өгөх боломжгүй. 

2. Нас

Ø 2019 оны 9 сарын 1-ний байдлаар 40 нас хүрээгүй байх(1979.9.1-нээс хойш төрсөн иргэн)

Ø Хөгжлийн албан ёсны дэмжлэг(ODA) авдаг улсын Их сургуулийн багшийн хувьд 2019 оны 9 сарын 1-ний байдлаар 45 хүрээгүй байх(1974.9.1-нээс хойш төрсөн иргэн)

3. Боловсрол

Ø Материал өгөх үедээ баклавр, магистр, докторын боловсрол эзэмшсэн буюу 2019 оны 8 сарын 31-ний байдлаар төгсөх ангийн оюутан байх

Ø Материал өгөх үедээ төгсөх ангийн оюутан бол төгсөх гэж байгаа нь үнэн гэсэн тодорхойлолтоо өгөх бөгөөд 2019 оны 8 сарын 31-нээс өмнө дипломоо өгнө.

Ø БНСУ-ын Их дээд сургуулийн баклавр, магистрт суралцаж төгссөн  хүн материал өгөх боломжгүй.

Ø БНСУ-ын Их дээд сургуульд солилцооны оюутнаар сурч байсан бол материал өгч болно.

Ø 2019 оны 8 сарын 31-ний байдлаар төгссөн эсвэл төгсөх гэж байгаа БНСУ-ын Засгийн газрын тэтгэлэгт оюутан БНСУ-аас Монгол улсад суугаа ЭСЯ-аар дамжуулан материал өгч болно. (1 удаа л дахин материал өгөх боломжтой. )

4. Дүн

  Ø Төгссөн сургуулийн дүнгийн дундаж(GPA) дараахтай адил бол материал өгөх боломжтой.

   -  4.0 бол 3.49

   -  4.3 бол 3.75

   -  4.5 бол 3.91

   -  5.0 бол 4.34

   -  100 хувиар тооцдог бол 90% дээш байх 

Ø Дүн тань дээрх түвшинд хүрээгүй бол материал өгөх боломжгүй.

Ø Бүрдүүлж өгсөн дүнгийн тодорхойлолт дээр дундаж дүн бичигдээгүй эсвэл GPA-д хуваах боломжгүй бол төгссөн сургуулиасаа дүнгийн талаарх албан ёсны тайлбар хавсаргана.

Ø Солонгос хэлний түвшин тогтоох шалгалт(TOPIK)-ын 5-дугаар түвшнээс дээш түвшинтэй , TOEIC 890 оноо, TOEFL 100 оноотой байх

Хавсралт: Дэлгэрэнгүй танилцуулга мэдээлэл

5. Материал бүртгэл: 2.28(Пүрэв)-3.7(Пүрэв)

※ Элчин сайдын яамны ажиллах цагийн хуваарь (Даваа~Баасан) 08:30-17:30(Цайны цаг : 12:00-13:30)

※ 3.1 (Баасан) амралтын өдөр тул бүртгэхгүйг анхаарна уу.

6. Бүртгэл БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яаман дээр явагдана. (Махатма Гандигийн гудамж 39, Хан-Уул дүүрэг / Утас : 7007-1020)

7. Шалгаруулах хүний тоо : 7

8. Лавлах:

Олон улсын боловсролын хүрээлэн: kgspniied@korea.kr

[English version] Scholarships → GKS Notice / Korean Government Scholarship Program

www.studyinkorea.go.kr

 БНСУ-ын Элчин сайдын яам kormg_cul@mofa.go.kr

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд УИХ-ын гишүүдийн тоог 99 болгон нэмье гэж санал нэгдэв. Харин АН-ын зөвлөл болон Ерөнхийлөгч 108 байх ёстой гэсэн юм. Таны бодлоор УИХ-ын гишүүдийн тоо хэд байх нь зөв бэ?
Нийт 199 санал өгсөн байна.

Дээшээ