Apex Legends тоглоом нээлтээ хийснээсээ хойш долоо хоногийн дотор 25 сая бүртгэлтэй тоглогчтой болсныг хөгжүүлэгч Respawn Entertainment мэдэгдэв.
Нээлтээ хийгээд гурав хоногийн дотор 10 сая тоглогчтой болсон тус тоглоом нь battle royal ангилалд багтдаг. Энэ ангилалд тэргүүлэгч PUBG, Fortnite зэрэг тоглоомуудтай харьцуулахад Apex Legends-ын тоглогчийн тоо харьцангуй хурдтай нэмэгдэж байгаа юм.
Apex Legends-ыг суурин компьютер болон тоглоомын консулууд дээр үнэ төлбөргүй тоглож болно. Харин iOS болон Андройд үйлдлийн системтэй ухаалаг утас дээр гаргах эсэх нь хараахан шийдэгдээгүй байгаа аж. Энэ нь Fortnite-ыг тоглогчийн тоогоороо гүйцэхгүй байх нэгэн шалтгаан болох магадлалтай. Учир нь өнгөрсөн жил Fortnie ухаалаг утсанд зориулсан хувилбараа гарган нийт тоглогчдын тоогоо нэмэгдүүлж 2018 оны 11-р сарын байдлаар 200 сая тоглогчтой болсон билээ.
Эх сурвалж: The Verge